Эрүүл мэндийн салбар тийш чиглэсэн мөнгөний урсгал өнгөрсөн жилүүдэд байгаагүй биш байсаан. Гэвчиг энэ салбарт реформ дагуулах ёстой мөнгө эрх мэдэлтэй нөхдүүдийн бодлогоор буруу тийшээ урссан тухай хэлж ярьдаг хүмүүс цөөнгүй. Ямартаа л нэр бүхий нэг нийтлэлч бичихдээ “Аль 1998 оноос хойш АХБ-аас Эрүүл мэндийн реформ хийлгэхээр аваад байгаа өчнөөн төчнөөн сая долларын зээлээр нэр хүндтэй гадаадын болон дотоодын олон зөвлөхүүдээр хийгдсээр яваа тэр их онол практикийн дүгнэлт зөвлөмжүүдийг авч хэрэгжүүлэх байтугай шагайж ч үзэхгүй юм бол яах гэж энэ их мөнгө угаах хэрэг байсан юм бэ? Энэ их мөнгө эрх баригчдын нэг мөнгө угаах хэрэгсэл биш үү. Авч хэрэгжүүлэхгүй хэрнээсээ ЭМЯ-д очсон сайд дарга болгон толгойноосоо “реформ” хийж байгаа нь энэ гэж гэж Эрүүл мэндийн зохион байгуулалтын номын “А” –аас эхэлж сурч, чаддагаар нь хэдэн эмнэлгийн дарга солидог, тэр “А” нь дуусаагүй байхад засаг солигддог, дараагийнх нь ирээд өөрийгөө баахан рекламдаж өнөө муу эмч нараа газар доогуур ортол муулж муулчихаад бас дахиад “А” –гаас эхэлдэг, залгамж чанар манар байхгүй ийм л байдлаар энэ Эрүүл мэндийн систем удирдуулж явж ирлээ шүү дээ” хэмээсэн байдаг.
Үнэндээ бол эрүүл мэндийн салбар удирдлагын түвшиндээ ч, эмч мэргэжилтнүүдийн түвшиндээ ч реформд бэлэн болсон байх учиртай. Гэхдээ манайхан ярьдаг шүү дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж. Тэгэхээр энэ салбарын удирдлага нь салбараа өөд татъя, Монголынхоо 3 сая иргэний эрүүл мэндийн манаанд зогсож буй эмч мэргэжилтнүүдийнхээ ажиллах орчин нөхцөл, цалин цавууны асуудалд анхаарал тавъя гэсэн зүтгэлтэй байх хэрэгтэй л дээ. Тиймээс ч эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөл болсон хүмүүс сайд А.Цогцэцэгийг эрүүл мэндийн салбартаа анхаарал хандуулах цаг болсон гэдгийг сануулж, сошиалаар үгээ хэлцгээж байна. Тэдгээр эмч мэргэжилтнүүдийн хэлж ярьж буй зүйлсийг нэмэр хачиргүйгээр хүргэе.
А. Цогцэцэг сайд аа, Эрүүл мэндийн салбарыг харж үзээч ээ.
Гадаадад нэг Их эмч,3-н сувилагчид 10-15 өвчтөн ноогддог.Гэтэл өнөөдөр өрх болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа Их эмчид 30-40 өвчтөн ноогддог.Мөн АНУ-д гэр бүлийн эмч буюу манайхаар бол өрхийн эмч нар хамгийн бага цалинтай гэгддэг ч сардаа 14,5 мянган ам.доллар авдаг. Швейцарийн эмч нарын хамгийн бага цалин 7,8 мянган ам.доллар, Их Британийн эмч нарын хамгийн бага цалин 7,0 мянган ам.доллар гэх мэт.
Монгол улс иргэнийхээ амийг яаж үнэлдэг,мөн хөдөлмөрийг нь яаж үнэлдэг талаар ЭРҮҮЛ МЭНДИЙН салбар хэмээх тооохон айлаар жишээ татая.Их эмч,сувилагч 518000-580000 төгрөгийн цалин авч байна.ТҮЭМ 3.1 5.1 гэсэн шатлалтайгаар. Их эмчийн цалин 580000төг:22хоног 8н цагийн хөлс 26000төг /40 хүн = гээд үзхэд нэг хүний амийг ердөө 560төгрөгөөр үнэлж байна. 580000:22=26000 8н цагийн хөлс 26000:40=560төгрөг
580000 мянгаас нийт шимтгэл татвар гээд 19%г авна, тэгэхээр нэг эмч гар дээр 400000 төгрөг авна.Энгийн цагдаагаас 15%, Дундаж цалинтай иргэнээс 40% хамгийн өндөр цалинтай хүнээс 10 дахин бага цалин гар дээрээ авч байна.Эмнэлэгийн бусад сувилагч,асрагч,тусллах ажилчны цалинг яриад ч хэрэггүй.Дээрээс нь маш их дарамт.Мөн эм тарианы хүрэлцээ муу ,эмийн үнэ нэмэгдээд байдаг төсөв нэмэгдэхгүй.Эм тарианы хүрэлцээ САРЫН 2 дахь хагас гэхэд дуусаж байна.Боломжоороо эмнэлэгээс гаргана. Зарим эмийг гаднаас иргэдийн кармаанаас гаргуулан хэрэглэнэ.Тоног төхөөрөмж бүгд хоцрогдсон, дандаа 10-аас дээш жилийн насжилттай.Эрүүл мэндийн яамруу асуудал тавихаар сангийн яамруу өгнө.Сангийн яам нь наад эмнэлэгийн ажилчидынхаа илүү цаг 90-р тогтоолын нэмэгдэл дээр анхаар, төсөв нэмэх боломжгүй гээд буцаана.Угийн бага цалин авч байж яаж нэмэж цалингаас хасах вэ?Өрх нэгдсэн эмнэлэгийн эмч,сувилагч нар өдөрт 30-40 хүнд үйлчилж байна.Нэг хүнд 12 минут зарцуулж байна гэсэн.Хүүхдийн эмч нар 50-100н хүнд үйлчилнэ, эмнэлэгийн орны хүрэлцээ муу.Нэг эмч өдөрт 10-15 н хүнд үйлчилж байсан бол нэг хүнд 30 минут зарцуулж хангалттай үзлэг хийж сэтгэл хангалуун гаргах байсан.Хүн амын тоо өсөөд байдаг эмчийн орон тоо бага байгаад байдаг.Сүүлийн үед байнга эмч,эмнэлэгийн ажилтан,эрүүл мэндийн байгууллага руу иргэд их дайрах,буруутгах хандлага их болсон.Эрүүл мэндийн байгууллага муу ажилласандаа биш.Урьдчилан сэргийлэх эм,тариа төсөв санхүү муу байгаагаас дээрх үзэгдэл газар авах болсон.Томуу томуу төст өвчин хяналтнаас гарсан гэж хэлэхэд буруутахгүй,өрх,нэгдсэн эмнэлэгүүдийн орон тоо хангалттай байсан бол томуу томуу төст өвчнөөр энэ олон нярай эндэхгүй байсан.Мөн зүрх судас,элэгний өвчнөөр өвдөж нас барсан хүнийг хэчнээнийг аврах байсан бол.Одоо эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэх цаг нь болсон гэж бодож байна.Эрүүл хүн Монголын баялаг.” хэмээн бичжээ.
Тэгвэл бас нэг хүн А.Цогцэцэг сайдад хандаж бичсэн байна. Тэрбээр “Цогцэцэг Сайд аа.
Шөнөжин эхнэрээ тэвэрч унтсан шүүгчийн цалин 3-6 сая төгрөг.Шөнөжин хүний амь насыг дэнсэлж хоносон эмч 500000-н төгрөг.
4н жил сураад шүүгч боллоо.4сая
4н жил сураад уурхайн инженер боллоо 2 сая.
4н жил сураад Офицер боллоо багадаа 692000
4н жил сураад нягтлан боллоо.800000
3н сар карентинд яваад цагдаагийн ахлах ахлагч 650000 н төгрөгийн цалин авч байна.
Эмч 6 жил сурч ирээд 518000-н төгрөг
2 жил ажиллаа.518000
2 жил сурлаа 580000 төгрөг.
Төрөлжсөн нарийн мэргэжилтйн эмч боллоо.650000
Бүхэл бүтэн амьдралынхаа – жилийг эмч болоход зарцуулчихаад ийм цалин авч байх ч гэж.
Бид аргаа барахдаа анагаахад сураагүй юм.
Энэ мэргэжилд дуртай.
Эзэмшсэн мэргэжилдээ хайртай болохоор ингэж яваа юм.
Адлагдаж шоовдорлогдсон энэ салбараа бид хэлж бид ярьж.Бид өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэхгүй юм бол энэ чигээрээ 10, 20, магадгүй 30-н жил болж мэднэ.Тийм учраас бүгд өөрсдийн ирээдүй.Үр хүүхэд,бидний амьдралын баталгаагаа сайжруулахын төлөө 2017 оны 3 сарын 4-ний өдөр жагсаж дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байна.
Бид 3 удаа жагсаж даарна.
Харин дараа нь 1000, 1000-н өдөр дулаахан сэтгэл хангалуун явна.” хэмээн бичжээ.
Тэгэхээр эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд салбарынхаа ирээдүйн төлөө, өөрсдийнхөө ажиллах орчин нөхцлийн төлөө нийлж нэгдэж жагсахаар болсон байна. Уг асуудлаар сайд А.Цогцэцэг та байр сууриа илэрхийлнэ биз ээ!