Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн цом: Монгол 3:5 Турк

Дэлхийн цом: Монгол 3:5 ТуркИран улсын Керманшах хотноо болж буй эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээн эхэллээ. Манай баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багуудтай өрсөлдөж байгаа билээ. Нөгөө “А” хэсэгт Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ-ын багууд байгаа билээ.

Mанай баг хоёрдугаар тойрогт туркийн багтай өрсөлдөж 3:5 онооны харьцаагаар хожигдлоо. Хөнгөн жингийн 57 кг, 61, 65 кг-ын жингүүд дараалан ялагдаж, хүнд байдалд орсон багаа МУГТ Г.Мандахнаран аварч 6:0 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон байна. Харин 74, 86 кг-ын жинд манай баг дараалан ялагдсанаар ялагдал хүлээх нь тодорхой болв.

Гэхдээ ялалт бүр чухал учраас хүнд жингийн бөхчүүд болох Ө.Батзул, Н.Золбоо нар өрсөлдөгчөө буулган авлаа.

“Б” хэсэгт ираны баг энэтхэгийн багийг 8:0 онооны харьцаагаар ялж “А” хэсэгт АНУ-ын баг оросын багийг 6:2, азербайжаны баг гүржийн багийг 4:2 онооныы харьцаагаар дийлжээ.

Өнөөдөр манай баг ираны багтай барилдана.

TURKEY (TUR) df. MONGOLIA (MGL), 5-3 
57 kg - Sezar AKGUL (TUR) df. Batbold SODNOMDASH (MGL) by FALL, 6-6
61 kg - Cengizhan ERDOGAN (TUR) df. Nyam Ochir ENKHSAIKHAN (MGL), 4-2
65 kg - Safa AKSOY (TUR) df. Batmagnai BATCHULUUN (MGL), 9-3
70 kg - Mandakhnaran GANZORIG (MGL) df. Yakup GOR (TUR), 6-0
74 kg - Islam KILIC (TUR) df. Ankhbayar BATCHULUUN (MGL) by TF, 12-1
86 kg - Selim YASAR (TUR) df. Unurbat PUREVJAV (MGL), 10-1
97 kg - Batzul ULZIISAIKHAN (MGL) df. Faruk AKKOYUN (TUR), 7-4
125 kg - Zolboo NATSAGSUREN (MGL) df. Riza Ziyaettin YILDIRIM (TUR), 6-2

Казакстаны Хууль зүйн сайдын зөвшөөрөлтэй гэж ярьж байсан “Жи Тайм”-ын ерөнхий захирал Ж.Марат баривчлагджээ
Казакстаны Хууль зүйн сайдын зөвшөөрөлтэй гэж ярьж байсан “Жи Тайм”-ын ерөнхий захирал Ж.Марат баривчлагджээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА