ОХУ-н алдарт зөн билэгч Виктория Германовна Райдос 1976 онд Санкт-Петербург хотноо төржээ. Түүний зөн билэг нь өдгөө Дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татаад буй. Виктория нууц тарнийн увидасыг эзэмшсэн, далдыг хардаг, үхэгсэдийн сүнстэй холбогдож өнгөрсөн үеийн мэдээлэл авдаг зэрэг байгалиас заяасан хосгүй чадвартай нэгэн билээ. Тиймдээ ч тэр Оросын зуун шилдэг анагаагчдын тоонд орсон байдаг.
Түүнийг тухай бас нэгэн сонирхолтой баримт дуулгахад тэрбээр Санкт-Петербург хотод “Хөзрийн мэргийн академи”-д багшилдаг. Удам дамжсан ид шидийг түүнд эмээ нь зааж өгсөн бөгөөд “шулам” хэмээгддэг Виктория “Зөн билгийн тулаан”-д орсноороо өөрийгөө хэрхэн хүчтэй нэгэн болохыг батласан гэдгийг уншигч та дугаар алгасалгүй үзсэн гэдэгт итгэлтэй байна. Гэр бүлээ хамгийн түрүүнд тавьдаг энэ гайхалтай эмэгтэй нөхөр, охины хамтаар аз жаргалтай амьдардаг нэгэн.
“Зөн билгийн тулаан” 16-р дахь дугаарын ялагч болсон нь түүний хувьд бусдад чин сэтгэлээсээ тусламж хүргэх, амьдралыг нь сайн сайхан болгоход өөрийн шидийг мэдрүүлэх хаалга улам нээгдсэн гэж хэлж болно. Мэдээж тэр ялагч болсноор нэр хүнд нь улам өсөж олны хүндлэлийг хүлээсэн гэдэгтэй бүх хүн санал нийлнэ. Зөн билэгчид өөрсдийн арга барил, техниктэй байдаг. Тэгвэл Виктория хөзрөөр мэргэлдэг, мөн Цагдаагийн байгууллагын олж илрүүлж чадаагүй хэрэгт туслан хэргийг илрүүлдэг онцгой авьяастай. Мөн тэр “Үхэгсэдийн ном” хэмээх ширэн хавтастай дэвтэрийг ихэвчлэн хэрэглэдэг. Сонирхолтой нь энэ номны хуудас бүр хоосон байдаг боловч түүний хувьд хуудас бүрт амьдын ертөнцөөс одсон хүмүүсийн түүх байдаг гэгддэг. Мэдээж тэр бол бусдаас онцгой хүн шүү дээ.
Тэр бас ном бичсэн. “Өвөг дээдсийн зан үйл. Бидний цусан холбооны хүч чадал” нэртэй 8 бүлэг ном нь уншигчдын талархлыг хүлээсэн бүтээл болж БЭСТСЭЛЛЭР болсон юм. Мэдээж тэр бол гэрийн сайн эзэгтэй, хүний сайн хань, охиныхоо сайн ээж. Гагцхүү түүний хосгүй ид шидийн хүч тоолж баршгүй олон хүний амьдралд гэрэл гэгээ цацруулсаар байгаа билээ. Санкт-Петербургээс төрсөн энэ гайхалтай увидастай эмэгтэйн чадвар нь бурханаас түүнд хайрласан хишиг гэлтэй. Монголчууд бидний хувьд түүнтэй уулзаж, бодит мэдрэмжийг авах цаг улам ойртсоор байгаад талархая.
Эх сурвалж: www.assa.mn