Энэ мэдээ хуучирсан буюу 2013/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Шинэчлэлийн хорооныхон орон нутгаар явна

Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооноос намын жирийн гишүүд, дэмжигчдийн санал бодлыг сонсохоос гадна 07 сард хуралдах намын Бага хурал, 10 сард хуралдах намын Их хурлаас гарах шийдвэрт гишүүд дэмжигчдийн санлыг тусгах зорилгоор 2013 оны 07-р сарын 02-ны өдрөөс 08-р сарын 15-ны өдрийг хүртэл Тусгаар тогнолын ордны гадна талбайд "Шинэчлэлийн өргөө”-г ажлуулсан.

Шинэчлэлийн өргөөнд аймаг, орон нутгийн болон нийслэлийн нийт 3800 гаруй иргэнтэй  биечлэн уулзалт хийж, саналаа бичгээр өгсөн  2100 гаруй иргэн бүртгэгдсэн байна. Иргэдийн өгсөн саналыг нэгтгэж 2013 оны 10-р сарын 27-нд хуралдахаар товлогдсон намын XXVII Их хурлыг зохион байгуулах хөтөлбөрийн ажлын хэсэгт бодлогын бичиг баримтыг бэлтгэн хүргүүлэхээр ажиллаж байна.
Шинэчлэлийн хорооныхон МАН-ын XXVII Их хурал хүртэл Монгол улсын  21 аймаг, орон нутаг, нийслэлийн дүүрэг, хороо үүрүүдэд ажиллахаар төлөвлөсөн бөгөөд 08.16-наас хөдөө орон нутагт ажиллаж, "Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” улс төрийн илтгэл, хэлэлцүүлэг зөвлөгөөнийг зохион байгуулахаар Улаанбаатараас хөдөллөө.  

Шинэчлэлийн хорооныхон орон нутагт ажиллах хугацаандаа намын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчидтэй уулзах, Шинэчлэлийн өргөөг хөдөө орон нутагт, байгуулж, иргэдийн санал авах, мэдээлэл солилцохоор төлөвлөсөн байна.  

Улаанбадрахчуудын бухимдал дээд цэгтээ хүрчээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2013/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.