Риогийн Олимпийн сүүлчийн өдөр олимп, дэлхийн олон удаагийн аварга Усайн Болтын 30 насны төрсөн өдрийн баяр тохиосон. Алдарт гүйгч баяраараа 20 настай бразили бүсгүй Жэди Дуартетэй цэнгэсэн зураг нь цахимаар цацагдаж одоо ч шуугиан тарьсаар байна. Жэди нь бэлэвсэрсэн аж. Түүний нөхөр нь Риогийн хар тамхины том наймаачин байсан агаад жилийн өмнөхөн алуулсан гэнэ.
Гэтэл Болт түүнээс гадна бас нэгэн бүсгүйтэй дотно харьцаанд орсон нь өдгөө ил болжээ.
Харин алдарт гүйгчийн албан ёсны найз бүсгүй болох 26 настай Кэси Беннет нь энэ явдал гуравдахь удаагийх нь хэмээн мэдэгдсэн байна.
Өмнө нь Болт түүнийг бас нэг удаа хуурсан гэнэ. Ямайк бүсгүйг бразиль хүүхнүүдээр сольсонд ямайкчууд маш их ууртай байна. Олон хүнд Болтод дургүйцэж мөн түүнийг эртхэн хаяхыг Кэсид зөвлөжээ. Тэрээр Олимпийн үеэр өөөрийн цахим хуудсаараа найз залуугаа байнга дэмжиж байсан.