Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьжээ. Тодруулбал гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа нь наймдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо буюу Монгол Улсад нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулсан бол хаалтын арга хэмжээ нь өнөөдөр Улаан-Үд хотод болох аж.
Энэ үеэр гурван талын хамтарсан логистикийн компани байгуулах, ашиглах замын асуудал болон хурдны зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах асуудлыг талууд ярилцаж, шийдэлд хүрэх гэнэ.
Тус цуваанд жолооч нар болон албаны төлөөлөл болсон 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван улсаас ачаа тээврийн есөн машин оролцсон ажээ.