Энэ мэдээ хуучирсан буюу 2013/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИШЕЛЬ ОБАМА ХИП-ХОП ЦОМОГ ГАРГАНА

micheel obamaАНУ-ын тэргүүн хатагтай хүүхэд, өсвөр үеийнхний таргалалттай тэмцэх хөтөлбөрийнхөө хүрээнд хип-хоп цомог гаргахаар төлөвлөсөн гэнэ. 

Гэхдээ уг цомогт Мишелийн дуулсан нэг ч дуу байхгүй аж. Харин цомог бүтээхэд оролцох уран бүтээлчдийг хатагтай Обама өөрөө сонгосон байна. Цомгийн уран бүтээлчээр бөмбөрчин Трэвис Баркер, регги-хөгжимчин Матисьяху, "American Idol” реалити шоуны ялагч Жоржин Спаркс, мөн шоуны финалд үлдсэн Эштон Жонс, телевизийн од Ариана Гранде, дуучин Ашанти тэргүүтэн ажиллах ажээ. Цомогт эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан "U R What You Eat” / Чиний идэж байгаа зүйл бол чи/, "Let’s Move” /Алив хөдөлцгөөе/, "We Like vegetables” /Бид ургамалд дуртай/ гэсэн утга бүхий дуунууд багтах аж.

Тэргүүн хатагтай эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан, зөв хооллолт, фитнесийг эрхэмлэхийг уриалсан дэс дараатай хөтөлбөрт ажил зохион байгуулдаг бөгөөд уг цомгоо "Алив хөдөлцгөөе” хөтөлбөрийнхөө хүрээнд гаргаж байгаа гэнэ. Тэрбээр "Let’s Move!” кампанит ажлынхаа хүрээнд өнгөрөгч хоёрдугаар сард мөн л шоу бизнесийнхэнтэй хамтарч "Late Night with Jimmy Fallon” бүжиг бүжсэн нь "YouTube” –ын хит болж байсан. АНУ-д таргалалтын асуудал насанд хүрсэн гурван хүн тутмын нэг, таван хүүхдийн нэг тутамд тулгараад буй. Тиймээс Мишель Обама "Зөвхөн эцэг эх бид л хүүхдийнхээ юу идэж байгаад анхаарах хэрэгтэй. Тэд хэдэн цагийн турш буйдан дээр хэвтэж, зурагт үзэж буйг бид л хянах ёстой. Хүүхдийнхээ эрүүл мэндийг хариуцах нь бидний үүрэг” хэмээн тунхагладаг.

Unen.mn


Маск Продакшн намар цагийн анхны тоглолтыг нээнэ
Маск Продакшн намар цагийн анхны тоглолтыг нээнэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2013/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.