Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Хүчингийн хэрэгт гүтгэнэ гэдэг бол эрээ цээргүй асуудал

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.06.12/-нд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Лхагвадорж хэлэхдээ, МАН-ынхан, эрх баригчид сонгогчдын саналыг худалдаж авах, сонгогчийн нэрийн жагсаалт дээр луйвар хийж байгаа асуудлын эсрэг бусад нам эвслийг Ардчилсан намтай нэгдэхийг уриаллаа. Сонгуулийн сурталчилгаа эхлээд гурав хонож байхад Ардчилсан намын дарга болон нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтой хийж байгаа уулзалтыг ямар нэгэн байдлаар харлуулах үйл ажиллагаа олширч байна. Цаашид ч нэмэгдэх нь ойлгомжтой байна. Тиймээс монголчууд та бүхэн өнгөрсөн найман жилийн алдааг засах уриатай оролцож байгаа Ардчилсан намд эрх баригч намыг харлуулахыг хүсвэл олон олон баримт байна. Бид сонгуульд шударгаар өрсөлдөхийг уриалж, эерэгээр оролцож байгаа. Гэтэл Ардчилсан намыг харлуулах, хорих чиглэлээр ажиллаж, хууль хяналтын байгууллагын хатуу хяналт дор байлгаж нэг алдаа гаргах юм бол тухайн нэр дэвшигчийг эргүүлэн татах зорилготой ажиллаж байна гэлээ.

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын штаб дээр хүчирхийллийн хэрэг гарсан гэх мэдээлэлд хариу тайлбар өглөө.

Тэрбээр, шүүхээр гэм буруутай гэдгийг тогтоогоогүй байхад хэн нэгнийг гүтгэж харлуулна гэдэг бол эрээ цээргүй үйлдэл. Шударгаар өрсөлдөхийг уриалчихаад цахим орчинд нэр нүүрээ нуусан багны цаанаас гүтгэдэг, тэр бүү хэл хүчингийн хэрэгт гүтгэнэ гэдэг бол эрээ цээргүй асуудал. Ийм асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Эрх баригчид мөнгөтэй байна, мөнгөөрөө халгиж, цалгиж байна. Энэ их мөнгөөрөө өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт, үйлдвэр байгуулахгүй яасан юм бэ. Сонгууль дөхөхөөр иргэдэд мөнгө тараадаг энэ үйлдлийн чинь хариуг ард иргэд өгнө. Монголын ард түмэн ухаажсан, хэрсүүжсэн. Та нарын арга залинд одоо хууртахгүй хэмээн ярилаа.

Намын жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл
Намын жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.