Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн хүү Сүхбаатар дүүргийн шилдэг хүүхдээр тодорчээ.
Тэрээр "Хөөрхөн шар хүү маань энэ 2023 онд одоо эргээд харахад энэ жаахан биеэнд баймгүй их ачаалал үүрч амжилт бүтээлээр дүүрэн үдэж байгаа юм байна даа.Батхүдэр ахтай хамт үрс хэмээн сайхан дууг дуулж Монгол улсын консерваторийн сүлд дууг аавтайгаа хамт дуулан мөн Чех улсад зохиогдсон агуу хийлч Косианы нэрэмжит дэлхийн өндөр зэрэглэлийн 20-иод орны хийлчдийн оролцсон тэмцээнд 3-р байр эзлэн мөн ICT 2023 фестивальд Жимобайлын урилгаар оролцож цаашлан Монгол улсын баяр наадмын нээлтэнд хийл хөгжмөө эгшиглүүлэн 8 сард болсон Монгол улсын боловсролын шинэ сэргэлт хэмээх хуралд урилгаар оролцож 9 сарын 1 нд сургуулийнхаа нээлтэд ая дуу болон хийл хөгжмөө тоглон 11 сард дэлхийн хүүхдийн өдрийн гала концерт 12 сард шилдэг хөгжимчдийн виртуоз академийн гала концерт гээд олон арга хэмжээнд амжилттай оролцож Сүхбаатар дүүргийн шилдэг хүүхэд медаль хүртэж аав ээж ойр тойрныхоо бүх л хүмүүст баяр баясал авчирсан хөөрхөн хүүгээрээ бахархаж бахдаж байна.Мөн биднийг дэмжиж тусалдаг та нартаа хүүгийнхээ өмнөөс маш баярлалаа мөн та бүхэндээ халуун баяр хүргэе. Баярлалаа" гэжээ.