Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ” ХНН: Толгойт-Амгалан өртөөний хооронд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер усны аюул нүүрлэж халдварт өвчин гарах эрсдэл үүссэн.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штабын даргын тушаалаар Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хоорондын зам, өртөө зөрлөгүүдийн галт тэрэг хүлээн авч явуулах зам, зорчигчийн тавцан, вокзалын орчимд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Уг ажилд Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн галын галт тэрэг, галын машиныг дайчилж, тус ангийн гал сөнөөгчид оролцлоо.

Мөн Тээврийн хяналтын алба, ЦХОБА-ны байцаагч нар болон УБТЗ-ын Эрүүл ахуй хяналтын хэлтсийн лабораторийн эрхлэгч, Төв эмнэлгийн халдваргүйжүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг удирдаж, хяналт тавьж ажиллав.

зураг

зураг

зураг

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

УБТЗ ХНН энэ сарын 1-нээс эхлэн зорчигч болон ачаа тээвэрлэх үнээ индексжүүлэн нэмжээ
УБТЗ ХНН энэ сарын 1-нээс эхлэн зорчигч болон ачаа тээвэрлэх үнээ индексжүүлэн нэмжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА