Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SocialPay Loves Movie урамшуулалт аян эхэллээ

Намрын эдгээр өдрүүдэд бид ажил, хичээлийн их ачаалалд дарагдан тэр бүр өөртөө цаг гаргадаггүй. Гэвч их, бага хэмжээгээр өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийх нь бидний сэтгэлзүй болон биеийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Тиймээс зарим үед өөртөө чөлөөт цаг гарган сонирхолтой зүйлээ хийх, шинэ зүйл туршиж үзэх зэргээр цаг хугацааг бүтээлчээр ашиглаж хэвшээрэй.

Хэрэглэгчдээ үргэлж хайрладаг SocialPay аппликэйшн энэ удаа таны чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд анхааран “SocialPay Loves Movie” урамшуулалт аяныг эхлүүлж байна. Та 2023.10.21-нийг дуустал дараах кино театруудад үзвэр үзэхдээ SocialPay-ээр тасалбар худалдан аваад 20%-ийн буцаан олголт авах боломжтой.

🎬 Urgoo Cinema

🎬 Gegeenten Entertainment Center

🎬 Prime Cineplex Mongolia

🎬 CinemaNext

Урамшууллын үеэр нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байх бөгөөд буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 3 хоногийн дараа таны дансанд орох болно.

Хэрвээ та урамшуулалт аянд хамрагдах бол дараах санамжийг анхааралтай уншаарай.

Бяцхан санамж:

  • Кассын болон онлайн худалдан авалтад үйлчилнэ.
  • Өргөө кино театрын Улаанбаатар хот дахь 3 салбарт хамаарна.
  • Prime Cineplex кино театрын Zaisan Hill Complex салбарт хамаарна.
  • @Zero.mn-ээс зөвхөн Өргөө кино театрын тасалбар захиалахад буцаан олголт олгоно.

Кино үзэхтэй холбоотой зарим сонирхолтой баримтууд:

  • Чөлөөт цагаараа кино үзэх нь сэтгэл хөдлөлийг сайжруулж, сэтгэл хямралын шинж тэмдгийг бууруулдаг болохыг тогтоожээ. Эх сурвалж: jech.bmj.com
  • Хэн нэгний амжилттай карьерийн талаар өгүүлсэн кино танд ч мөн адил нөлөөлөх бөгөөд таныг шинэ хоббитой эсвэл шинэ зорилго тэмүүлэлтэй болгож, урам зориг өгөх магадлал өндөр байдаг гэжээ. Эх сурвалж: onlinelibrary.wiley.com
  • Зарим сэтгэлзүйч эмч нар кино болон видео үзэхийг сэтгэлзүйн эмчилгээний нэг хэсэг болгон ашигладаг байна. ncbi.nlm.nih.gov

Мөн таны үр ашигтай чөлөөт цагт зориулан “SocialPay Loves Education” урамшуулалт аяныг давхар хэрэгжүүлж буй бөгөөд энэ аяны хүрээнд дараах боловсрол, танин мэдэхүйн аппликэйшнүүдээс үйлчилгээ авахдаа SocialPay-ээр төлбөрөө төлсөн хүн бүрд 20%-ийн буцаан олголт олгох юм.

Буцаан олголт үйлчлэх аппликэйшн:

  • Hippocards
  • Neolingo
  • M plus
  • Amarnom
  • TomYo

Таны боловсрол, мэдлэгт хөрөнгө оруулах “SocialPay Loves Education” урамшуулалт аян нь 2023.10.18-ныг дуустал үргэлжилнэ.

SocialPay-ийн хэрэглэгч залуус та бүхэн киноны тасалбараа захиалж, боловсролын аппликэйшнүүдээс өөрт хэрэгтэй үйлчилгээгээ аваад одоо хэрэгжиж буй буцаан олголттой урамшууллуудад идэвхтэй хамрагдаарай.

Бид он дуусахаас өмнө олон хөнгөлөлт урамшууллаар бэлэг барихаар төлөвлөөд байгаа тул та хараахан хэрэглэгч болж амжаагүй найз нөхөд, гэр бүлийн хүмүүсээ ч бас SocialPay-д уриарай.

SocialPay хэзээ ч, хаанаас ч таныг хайрласаар байх болно ♥♥♥

Голомт банк ХААИС-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Голомт банк ХААИС-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
 
Т.ДОРЖХАНД, П.НАРАНБАЯР НАР ХҮН-ЫГ МАН-ЫН ХӨНЖИЛД БУЛШИЛЧИХААД ЯВЧИХНА, ХАРААРАЙ
Т.ДОРЖХАНД, П.НАРАНБАЯР НАР ХҮН-ЫГ МАН-ЫН ХӨНЖИЛД БУЛШИЛЧИХААД ЯВЧИХНА, ХАРААРАЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.