Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голомт банк “DX CUP MONGOLIA 2023” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг цаг ямагт эрэлхийлэн, дотооддоо анхлан нэвтрүүлж, олон улсын жишигт нийцэхүйц үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Энэ ч утгаараа мэдээллийн технологийн салбарын залуу үе, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилготой “DX CUP MONGOLIA 2023” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

“DX CUP MONGOLIA 2023” нь мэдээллийн технологийн орчин үеийн шийдлүүд болох хиймэл оюун ухаан, юмсын интернет, метаверс, үүлэн технологи, робот, блокчейн, кибер аюулгүй байдал, дрон, сансрын теxнологи зэргийг ашиглан бүтээл хийж түүнийгээ бизнес загварт оруулах оюутан залуусын дунд зохион байгуулагдаж буй тэмцээн юм.

Тус тэмцээнийг анх Япон улсад санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд Монгол улсын ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, цахим шилжилтэд хувь нэмэр оруулах зорилгоор манай улсад 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний шатны шалгаруулалтууд өнгөрсөн хугацаанд амжилттай үргэлжилж 2023 оны 6-р сарын 6-ны өдөр буюу маргааш шилдэг 10 баг бүтээлээ эцсийн байдлаар танилцуулан, зохион байгуулагчдын зүгээс ялагчдыг тодруулахад бэлэн боллоо.

Сайн сахйныг санхүүжүүлэгч Голомт банк оюутан залуусыг тэр дундаа мэдээллийн технологийн салбарын шинэ залуу үеийг дэмжихэд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд салбарын оюутнуудын дунд “Судлаач оюутны хөтөлбөр”-ийг 19 жил тасралтгүй амжилттай хэрэгжүүлж хувь хүний хөгжилд суурилсан сургалт, ажилахад таатай орчин нөхцлөөр ханган цалинтай дадлагажуулаад зогсохгүй ажлын байраар хангаж урт хугацаанд дэмжин ажилладаг. Энэ удаад мөн мэдээллийн технологийн салбарын хөгжилд буюу инновацид суурилсан олон улсын жишигт нийцэхүйц тэмцээн, уралдааныг амжилттай зохион байгуулагдахад хувь нэмрээ оруулж байгаа нь энэ билээ.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ, зохион байгуулагчаар Цахим шилжилтийг дэмжих холбоо, ШУТСан, Монголын Технологийн Коллежийн Үндэсний Холбоо, хамтран зохион байгуулагчаар Японы Жайка байгууллага тус тус ажиллаж байгаагийн зэрэгцээ технологи суурьтай бүтээгдэхүүн үйлчилгээг бизнестээ ашигладаг болон мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг гадаад, дотоодын томоохон байгууллагууд хамтран ажиллаж байгаа нь тэмцээний цар хүрээ, ач холбогдол өндөр болохыг харуулж буй хэрэг юм.

Тэмцээнд оролцож буй багууддаа амжилт хүсье.

Б.Эрдэнэбат: “Камертон” хамтлаг 21 жилийн дараа БНСУ-ын Сөүл хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаа
Б.Эрдэнэбат: “Камертон” хамтлаг 21 жилийн дараа БНСУ-ын Сөүл хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.