Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Эрдэнэбат: “Камертон” хамтлаг 21 жилийн дараа БНСУ-ын Сөүл хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаа

Камертон хамтлаг 21 жилийн дараа БНСУ-д суугаа Монголчууддаа зориулан энэ сарын 23-нд Сөүл хотод бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар Камертон хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-“Камертон” хамтлаг БНСУ-д тоглолтоо хийхээр болсон гэж сонссон. Шинэ жилээр тэнд суугаа Монголчуудыг баярлуулах том бэлэг болох болов уу?

-Энэ сарын 23-нд манай хамтлагийнхан Сөүл хотод бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ. Энэ тоглолт 21 жилийн дараа өөрсдийн бие даасан бүрэн хэмжээний тоглолт гэдгээрээ онцлог. Бид өөрсдөө ч нэлээд хүлээлттэй байгаа. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Гэхдээ дуу гэдэг мөнхийн сайхан мөнхийн сайхан зүйл байдаг. Тэгэхээр энэ хугацаанд гаргасан дуунуудаа дуулж, нэгэн оройг сайхан өнгөрүүлнэ гэсэн хүлээлттэй байж байна. Одоогоор бид тоглолтынхоо бэлтгэл ажилд орцон завгүй байна. Үе үеийн хит дуунуудаа Солонгост ажиллаж, амьдарч буй Монголчууддаа дуулахаас гадна Камертон хамтлагтай нэгэн үдэш хамгийн гоё сэтгэл хөдөлгөсөн оройг өнгөрүүлнэ гэдэгт итгэж байгаа. Олон сайхан аав, ээжүүд БНСУ-д гэр бүлийнхээ төлөө ажиллаж, амьдарч байгаа. Бид ч гэсэн тэднийгээ хүндэтгээд ирсэн хүмүүстэй бид сэтгэлээсээ нэг оройг санаж буй нутгаа, эх орноо санаж буй сэтгэлийг нь бага ч болов дэвтээх сэн дуугаар дамжуулаад нэг орой Монголдоо байгаа мэт сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээж байна. Магадгүй бид жил болгон очихгүй. Таван жилдээ ч очихгүй байх дахиж хэзээ очихоо хэн ч мэдэхгүй. Тиймээс энэ маш ховорхон тоглолт болох болов уу гэж бодож байна. Та бүхэн ирж үзээрэй сайхан тоглолт болно байх.

“Хүмүүс маш их асуусан. Надаас бас асууж байна л даа. “Та бүхэн дөрвүүлээ ирэх юм уу л гэх юм” ер нь камертон хамтлагт нэг зарчим байдаг. Камертон бол дөрвөн хүний л хамтлаг гурван хүн биш, нэг хүнийх биш. Тэгэхээр бид хаана ч байсан үзэгчдээ хүндэлдэг. Бид дөрвүүлээ л байх ёстой. Дөрвүүлээ л байдаг

-Тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

-Бэлтгэлээ хийж л байна. Студид бичлэгт орчихсон байгаа. Тэгэхээр бидний хоолойны бэлтгэл ажил гэдэг зүйл тултал хангагддаг л даа. Студийн бичлэг гэдэг нэлээд чанга байдаг. Тэгэхээр бидэнд дуулалтын бэлтгэл дээр ямар нэг асуудал байхгүй. Харин зарим нэр бүхий хүмүүс өөрсдийн тарган байгаа асуудалд анхаарч байгаа байлгүй. Миний хувьд бол гайгүй. Би ч одоо яг жингээрээ л байдаг хүн 20 жил ийм л байж байна. Харин нэр бүхий хүмүүсийг хамтлагийнхан бас зэмлэж байгаа. Тэгээд жаахан жингээ хасах болов уу гэж бодож байгаа.

-“Камертон” хамтлагийн цаашдын уран бүтээлийн хувьд. Юуг зорьж байна?

-Бид 2025 онд буюу жил гаруйн дараа манай хамтлагийн 30 жилийн ой болно. Тэр ажилдаа зориулж нэлээд олон ажил төлөвлөсөн байгаагийн нэг хэсэг нь шинэ дууны цомог гаргах байгаа. Бид хоёр хоногийн өмнө хуучин дуунуудаараа студид зүгээр нэг шууд бичлэг хийсэн. Тэр бол бидний зүгээр студид сургуулилт хийж байхад манайхан авсан бичлэг байсан. Түүнийг хүмүүс таатай хүлээж авч байгаад бид баярлаж байгаа.

Б.Эрдэнэбат: “Камертон” хамтлаг 21 жилийн дараа БНСУ-ын Сөүл хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаа
Б.Эрдэнэбат: “Камертон” хамтлаг 21 жилийн дараа БНСУ-ын Сөүл хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаа
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.