Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлахаар болжээ

Хөтлөгч Д.Одзаяа сошиал орчинд идэвхитэй байхаас гадна эмнэлэгүүдэд эх хүүхдэд зориулсан өрөөнүүдийг санаачлан тохижуулах зэргээр байнга л сайн үйлс санаачлан хэрэгжүүлж байдаг нэгэн. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө 300 гаруй Одзаяа нэртэй хүүхдүүдийг баярлуулж байсан бол энэ жил шинэхэн байгуулсан компанийнхаа зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хорт хавдартай тэмцэж буй 3-18 насны хүүхдүүдэд урам зориг, итгэл найдварыг түгээх зорилгоор 300 сая төгрөгийн үнийн дүн бүхий “NuCare-Omega Хавдрын үеийн шингэн хүнс” бүтээгдэхүүнийг хандивлахаар болжээ.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд хорт хавдраар өвчилсөн 26,347 хүн өдгөө эмч, эрүүл мэндийн байгууллагынхны хяналтад байгаа бөгөөд манай улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдарын тохиолдол шинээр бүртгэгддэг байна. Иймд хөтлөгч Д.Одзаяа өөрийн төрсөн өдрөөрөө эдгээр хүүхэд тус бүрд хоол тэжээлийн нэмэлт хүнсний 1 сарын хэрэглээг бэлэглэхээр болжээ.

“NuCare-Omega Хавдрын үеийн шингэн хүнс” нь БНСУ-ын Daesang Life Science компанийн 28 жилийн түүхтэй хоол тэжээлээс авах шим тэжээлийг сайжруулж цаашлаад эдгэрэлтийг хурдасгахад тусалдаг, өвчтөний тэнцвэртэй хоол тэжээлийн №1 брэнд юм.

Тиймээс таны ойр тойронд хорт хавдар өвчинтэй тэмцэж байгаа 3-18 насны хүүхэд байгаа бол Star life Mongolia page хуудас руу нь 12 сарын 8-ны дотор холбогдох боломжтой юм байна.

АЗХ-ны тэргүүнд яригдаж буй залуусаас М.Амгаланбаатар тодрох уу
АЗХ-ны тэргүүнд яригдаж буй залуусаас М.Амгаланбаатар тодрох уу
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.