Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Голомтын төгөл” 740 гаруй гацуур модтой болжээ

Голомт банкны хамт олон Тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд жил бүрийн Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан гацуур мод тарьдаг уламжлалтай. “Нэг өдрийн амралтаа нэг насны буянаар сольж, Голомтын төглийг бүтээцгээе” уриатайгаар 4 дэх жилдээ зохион байгуулагдсан энэхүү аянд Голомт банкны бүх салбар, нэгжийн ажилтнууд болон Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн шилдэг оюутан залуусын төлөөллүүд оролцож “Голомтын төгөл”-дөө мод тарьснаар нийт 740 гаруй гацууртай боллоо.

Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд Монголын анхны 1000 гацуур модтой төглийг бий болгохоор зорьж зөвхөн гацуур мод тарьдаг байсан бол энэ жил аяны цар хүрээгээ тэлж Бого-Гарден мод үржүүлгийн хүрээлэнд нарс, бүйлс, гацуур мод тарьж үржүүлгийн ажилд хувь нэмрээ оруулснаараа онцлог байв.

зураг

Аяныг хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш Голомт банк тарьсан модоо арчилж тордон, ургуулахад анхаарал хандуулж жилийн дөрвөн улиралд мэргэжлийн багтай хамтран арчилгаа усалгааны ажлуудыг хийсээр ирсэн төдийгүй цаашид ч ҮСАХ болон Бого-Гарден хүрээлэнд тарьж ургуулсан моддынхоо арчилгаа, усалгааг тогтмол хийж ногоон байгууламжид бодитой хувь нэмэр оруулахаар зорьж байна. Голомт банкны хамт олон гацуур модыг Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэйгээс гадна жилийн дөрвөн улирал ногооноороо байж их хотын өнгө үзэмжид үзүүлэх эерэг нөлөө, орчиндоо ялгаруулах хүчилтөрөгчийн хэмжээ, насжилт өндөр зэрэг олон давуу талтай хэмээн сонгож тарьдаг билээ.

Голомт Банк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бизнес форумд амжилттай оролцлоо
Голомт Банк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бизнес форумд амжилттай оролцлоо
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.