Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“SocialPay Loves CU” урамшуулалт аян эхэллээ

Хэрэглэгчдээ үргэлж хайрладаг SocialPay аппликэйшн ээлжит урамшууллаа зарлаж байна. Бид энэ удаа CU сүлжээ дэлгүүртэй хамтран “SocialPay Loves CU” урамшуулалт аяныг хэрэгжүүлж эхэллээ.

Урамшуулалт аяны хүрээнд CU дэлгүүрээс гаргадаг савтай хоолыг худалдан авах бүрдээ SocialPay аппликэйшнээр төлбөрөө төлөн 20%-ийн хөнгөлөлт авах боломжтой. Үүнээс гадна CU дэлгүүр савтай хоолнууддаа 1000₮ хямдрал зарласан байгаа тул SocialPay-ийн хэрэглэгчид ажил, хичээл ихтэй, завгүй үедээ CU-г сонгон хоолоо идээд давхар давхар урамшуулалд хамрагдаарай.

CU савтай хоолны тухай: Савтай хоолыг CU хоолны үйлдвэрт эрүүл ахуй, орц найрлагын нарийн стандарт, шаардлагын дагуу бэлтгэн өглөө бүр хэрэглэгчдийн гарт хүргэдэг. Хугацаа уртасгагч, тогтворжуулагч бодис болон хүнсний элдэв нэмэлт орц, амтлагч агуулаагүй 8000 гаруй шинэхэн хоолнууд өдөр бүр тус сүлжээ дэлгүүрийн салбаруудад түгээгддэг тул амт чанартай, өргөн сонголттой хоолыг CU-ээс олох боломжтой.