Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд асан Б.Болорыг хилээр гарахыг хориглох санал хүргүүлжээ

"Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн хувьчлал зэрэгтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

Тус хэрэгт яллагдагчаар татагдаад буй Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлээд байгаа бол ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоныг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Тэгвэл уг хэрэгт холбоотойгоор Сангийн сайд асан Б.Болорт мөн Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Д.Улсбаяр

Эх сурвалж: Tseg.mn

Н.Учрал: Үерийн урсгалд олон зүйл ил болж байна
Н.Учрал: Үерийн урсгалд олон зүйл ил болж байна
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.