Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн банк “Санхүүгийн боловсрол олгох“ сургалтыг зохион байгууллаа

Төрийн банк “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон улс орон даяар өрнүүлж ирсэн. Энэ жил тус аяныг “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор Монгол орны өнцөг булан бүрд үйл ажиллагаагаа явуулж буй 500 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан 2023 оны 3 дугаар сарын 22-ны 11:40 цагт нэгэн зэрэг 21 аймаг, 330 сумын 395 ЕБС, МСҮТ, Их дээд сургуулийн 24,347 оюутан, сурагчид Санхүүгийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.

“Дэлхийн мөнгөний долоо хоног 2023” аян нь Дэлхий даяар тогтвортой хөгжлийн чиг хандлага руу чиглэгдэж байгаатай холбоотойгоор хувь хүний санхүүгийн зан үйл нь зөвхөн түүний санхүүгийн ирээдүйд төдийгүй байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь чухал болохыг онцлон, энэ тухай мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Дэлхий даяар жил бүрийн 3 дугаар сард зохион байгуулагддаг энэхүү аян нь залуучуудыг бага наснаас нь санхүүгийн мэдлэгтэй болгож, зөв шийдвэр гаргах, сайн сайхан байдалд хүрэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага, зан үйлийг эзэмшүүлэхийг уриалан, сурталчлах зорилготой билээ. Анх 2012 онд Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас санаачлан зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий даяар 176 орны 53 сая хүүхэд, залуучуудыг хамарсан өргөн цар хүрээтэй аян юм.


Төрийн банк

“ТӨРИЙН БАНК” ХК НОГДОЛ АШИГ ОЛГОНО
“ТӨРИЙН БАНК” ХК НОГДОЛ АШИГ ОЛГОНО
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.