Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлхийн хуримтлалын өдөр 2022” нээлттэй өдөрлөгт урьж байна

“Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аяны нээлттэй өдөрлөг 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр буюу энэ Ням гарагийн 11:00-16:00 цагийн хооронд Blue Sky зочид буудлын 3-н давхарт болох гэж байна. Та бүхнийг амралтын өдрөөрөө энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж хуримтлал, санхүүгийн боловсролын тухай лекц, сонирхолтой хөтөлбөрийг үзэж сонирхон, банкуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг урьж байна.

Дэлхий даяар хуримтлалыг дэмжиж, ач холбогдлыг нь таниулан, сурталчлах зорилготой энэхүү аянд Монгол Улс 2017 онд нэгдэн орж, тэмээг үндэсний бэлгэ тэмдгээ болгосон байдаг. Үүнээс хойш жил бүрийн аравдугаар сарыг банкны салбарын хэмжээнд хуримтлалын сар болгон тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтсон билээ. Харин олон улсад “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг анх 1924 оны аравдугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотод зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр санаачилж байжээ.

Энэ жилийн хувьд, аяныг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Аяны зорилго нь хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлах, арилжааны банкуудын хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, улмаар иргэдийг санхүүгийн сахилга баттай болгох, санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛИЙН БИЧМЭЛ САНАЛ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛИЙН БИЧМЭЛ САНАЛ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.