Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жендерийн мэдрэмжтэй улс төрчөөр Хөвсгөл аймгаас Л.Энхжаргал тодорлоо

Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо хамтран “Койка” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг 2022.01.17-нд шалгарууллаа.

Нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын төлөөлөгч тус бүрээс жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч тодруулах ажлыг МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судлаачдын баг гүйцэтгэсэн бөгөөд арга хэмжээний нээлтэд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судалгааны зохицуулагч П.Түмэнцэцэг болон сонгон шалгаруулалтаар шалгарсан жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч нар оролцлоо.

Тус арга хэмжээг нээж ХЭҮК-ын дарга Ж.Хунан “Жендэрийн асуудал бол зөвхөн эмэгтэй хүний асуудал биш. Эмэгтэйчүүд зөвхөн жендэрийн тэгш байдалд анхаарал хандуулах ёстой гэх хэвшмэл хандлага байдаг. Тиймээс жендэрийн асуудалд манлайлж ажиллаж байгаа эрэгтэйчүүдийг тодруулж, тэдний сайн туршлага, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлахыг ХЭҮК-оос зорьж байна. Энэ хүрээнд Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй манлайлагчийг үндэсний хэмжээнд сонгон шалгаруулах үйл ажиллагааг анх удаагаа зохион байгуулж байна” гэлээ.

“Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг тодруулснаар жендэрийн эрх тэгш байдалд эрэгтэйчүүдийн дуу хоолой, санаачлагийг нэмэгдүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашлаад олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, орон нутагтаа жендэрийн асуудлаар төлөвлөгөө гаргаж, манлайлж ажиллах боломжийг нээх юм.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Энхжаргал нь Чандмань-Өндөр сумын Засаг дарга бөгөөд өрх, иргэн бүрийнхээ хөгжил оролцоог хангах, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг залуу манлайлагч юм. Цааш цаашдын ажил, санал санаачлага бүр нь үр дүнд хүрч байхыг ерөөе.

Монголчуудыг гүтгэн дээрэмдэх “Хятад” ажиллагаа
Монголчуудыг гүтгэн дээрэмдэх “Хятад” ажиллагаа
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.