Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын “Возрождение” компани Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нийтийн тээвэр, тохижилтын “Возрождение” компанийн төлөөллүүдтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Тус компани нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хотын даргад уламжилсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв /НБСШТ/-өөс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр боловсруулсан “Богино хугацааны төлөвлөлт”-ийг уулзалтад оролцогчдод танилцуулав. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс болон ОХУ нь найрсаг, харилцаа хамтын ажиллагаатай. Москва хот түгжрэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлагыг сонсож, судалсан. Иймд Улаанбаатар хотод тулгамдаж буй уг асуудалд хамтран ажиллахад нээлттэй” хэмээсэн юм.

“Возрождение” компани нь Улаанбаатар хотын тээврийн загварчлалыг математикт суурилан боловсруулжээ. Гэхдээ уг загвар бүрэн бэлэн болоогүй тул Улаанбаатар хотын бодит байдалтай уялдуулан цааш боловсруулах зорилгоор нийслэлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж.

Уулзалтын төгсгөлд талууд НБСШТ-д суурилан, түгжрэлийг бууруулах загварчлал боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Баярмаа Александр: Иргэдийн автомашинаа унаж гарах шалтгаанд тулгуурласан арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй
Баярмаа Александр: Иргэдийн автомашинаа унаж гарах шалтгаанд тулгуурласан арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА