Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино

Нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэж байна. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси, хүүхдийн автобус, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний таних тэмдэг бүхий автомашинаас бусад тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй.

Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж буй эсэхэд цагдаагийн алба хаагчид хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд мэдээлэл илгээх боломжтой “Е-Police” аппликэйшн, гудамж замд байршуулсан хяналтын камераар зөрчил бүрд хариуцлага оногдуулахаар тооцож байна. Цагдаагийн байгууллагаас чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, 200 гаруй хяналтын цэгт 500 орчим алба хаагчийг хоёр ээлжээр ажиллуулах юм.

Иймд иргэн та Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээгээр чиглэлийн тээврийн хэрэгсэл болох автобусны хөдөлгөөнд саад болж зорчихгүй байхыг анхаарна уу.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй
 
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.