Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛ УЛСАД СУУГАА ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙД ААС Ж.СОРОНЗОН захиралд ирсэн мэндчилгээ

Хүндэт Соронзон Танаа,

Элчин сайдын яамны ажилтнуудын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд 65 насны ойгоо тэмдэглэж буйд чин сэтгэлийн баярын мэнд хүргэхийн ялдамд олон жилийн үр бүтээлтэй хамтын ажиллагааг бидэнтэй явуулж байгаад тань талархаж буйгаа илэрхийлье!

Боловсролын салбар ОХУ, Монгол Улс хоорондын олон талт стратегийн түншлэлийн нэгэн суурь багана нь билээ. Тус улсын боловсролын шилдэг байгууллагын нэгэн төлөөлөл болох Орос-Монголын хамтарсан сургуулийн удирдлагад өнгөрсөн бараг 30 жилийн туршид Тань шиг ийм ухаалаг, мундаг ул суурьтай мэргэжлийн хүн ажиллаж ирсэнд бид туйлын баяртай байдаг юм. Та бол манай хоёр улсын эв найрамдал, хамтын ажиллагааны төлөө зүрх сэтгэлээрээ зүтгэж ирсэн хүмүүн гэдгийг бид мэднэ. Амьдралын асар их туршлага, сурган хүмүүжүүлэгчийн мэргэжлээрээ олон арван жил үр бүтээлтэй ажилласан явдал, удирдан зохион байгуулах хосгүй авьяас Танд бидний хамтын сурган хүмүүжүүлэх байгууллагыг Монгол Улсын боловсролын салбарын жишиг сургууль болгоход нөлөөлсөн билээ.

Тус сургуулийг удирдсан он жилүүдэд Та хоёр улсын хувьд цоо шинэ харилцааны амаргүй эрин үе бий болж байгаа цагт Орос-Монголын харилцааг улам батжихад багагүй хувь нэмэр оруулж, монголчууд орос хэл, соёл, түүхийг сонирхон судлах явдлыг цаашид үргэлжлүүлэхэд үнэлж баршгүй их ажлыг хийсэн. Орос-Монголын уламжлалт найрсаг харилцааг улам батжуулж, хөгжүүлэхэд оруулсан Таны гавьяа хамт олны тань төдийгүй ОХУ-ын төр, засгийн удирдлагын сайшаалыг хүртсэн болно. Үүний тод илрэл нь манай улс Танд олон улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан хүмүүнд гардуулдаг өндөр нэр хүндтэй шагнал болох Пушкиний нэрэмжит медалийг гардуулсан явдал юм.

Эрхэм хүндэт Соронзон Танд эрүүл энх байж, урт удаан наслаж, үргэлжид эрч хүчтэй хэвээр байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Таныг аз хийморь үргэлжид ивээж, саар бүхэн холуур тойрч байхыг хүсье!

ХҮНДЭТГЭСЭН, И.К.АЗИЗОВ

2022 оны 09 сарын 27

No description available.

No description available.

БШУ-ны Сайд Л.Энх-амгаланг худал мэдээллээр хангаж будилаантай шийдвэр гаргуулдаг яамныхны бульхай...
БШУ-ны Сайд Л.Энх-амгаланг худал мэдээллээр хангаж будилаантай шийдвэр гаргуулдаг яамныхны бульхай...
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.