Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Т.Доржхандаа чи, МАН-ын хэвлэлийн төлөөлөгч хийхээсээ ичихгүй байна уу?

"4-11" мэдээллийн цаг боллоо. Хэвлэлийн хуралд АН-ын гишүүн, хуульч Ч.Өнөрбаяр, хуульч О.Баасанхүү нар оролцов.

Энэ үеэр Ч.Өнөрбаяр: " Үндсэн Хуулийн Цэц маш харамсалтай шийдвэр гаргалаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг бол өөрөө Үндсэн хуулийн нэг хэсэг. Гэтэл Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг хүчингүй болгоно гэдэг юу гэсэн үг вэ? Үндсэн хуулийн цэцийг татан буулгах цаг болжээ. Ердөө УИХ-ын гишүүдийг сайд болгож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрыг 2 жил ажиллуулахын тулд ингэж Үндсэн хуулиараа тоглож болохгүй.

УИХ-ын гишүүн, ХҮН гэдэг намын дарга Т.Доржханд гэдэг хүн МАН-ын хэвлэлийн албаны ажилтны үүргийг гүйцэтгэхээсээ ичихгүй байна уу? Ийм хийж явахынхаа оронд сургуульд сурч, хууль ном заалгаач ээ.

Үндсэн хуулийн цэц бол МАН-ын юу хүссэнийг биелүүлдэг биеэ үнэлэгчдийн газар болжээ. Үндсэн Хуулийн Цэцийн 9 хүнийг гурав хувааж авч үзэж байна. Нэгдүгээрт, МАН-д насаараа төлөх өртэй хэдэн хөгшин, дарга байсан хүмүүс. Хоёрдугаарт, их сургуульд багш байсан хэдэн хүмүүс. Би уг нь тэдэнд их найдлага тавьж байсан юм. Гэвч тэд эрх мэдлийн өмнө хэн ч биш, бичсэн номноосоо шал өөр юм хийдэг хүмүүс гэдгээ харууллаа. Тэд нараар ном заалгаж байсан олон залуучууд одоо ичиж байгаа байх. Гуравдугаарт, угаасаа хэн нэгний захиа даалгавар биелүүлэх үүрэгтэй хэдэн хүн." гэв.

Э.Мягмар

Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.