Номингийн Баярсайхан, буурал Гансүхийн, Гансүхийн Баасанцогт нар нийлж Ариг банкны хувьцаа Эрэлийн Эрдэнэбатаас авах гэж мөн ч их оролдож Ариг банкыг хааж ажиллахгүй хүртэл болгох Арга хэмжээг Одоогийн Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээр эхлүүлсэн.
Эрэлийн Эрдэнэбат хүнд бууж өгдөггүй өөрийнхөөрөө ямар ч зүйлд зүтгэдэг, шазруун аавын хүү энэ чанараасаа болж хонгилийн торонд нэхэгдэж Монгол банкч Эрдэнэбатыг хүчрэхгүй тул дараагийн захиалга түүнийг аавынд захиалсан байв.
2020 оны 08 сарын 08-ны өдөр Монгол банк бүх бэлтгэлээ хангаж Ариг банкны Хувьцааг хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатыг оролцуулахгүйгээр худалдах ажиллагааг эхлүүлэхээр 2020 оны 07 сарын 30 өдөр дуудаж Эрдэнэбатад танилцуулж үүнээс 5 хоногийн дараа түүнийг Монгол Улсын Нэрийн өмнөөс уншуулж ялыг 7 жилд нь тулгаж авдарласан.
Шүүх ингэж хонгилоор ажилласан, ажилласаар ч байна…
Эрдэнэбатын хэрэг шүүхэд шилжихэд түүний хэргийг дутуу боосон гэж мэдээлэл лавлагаа буцаасан гэтэл тухайн үеийн Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж, өмгөөлөгч Б.Баасанцогт нар Хан-уул дүүргийн эрүүгийн шүүхийн дарга И.Ганбат найзруугаа утас цохиж наад хэргээ авчих гэж тушааснаар хонгил эхэлсэн.
Хэргийг тухайн өдөр заавал авхуулах гэсэн сонирхол нь Доржсүрэн шинээр шүүгчээр томилогдож бүх хэрэг хуваарилагдаж байсанд учир байв. Доржсүрэнг Буурал Гансүх, Б. Баасанцогт нарын оролцоотойгоор шүүгчээр томилсон нь нууц биш нэгэнт ил болсон.
Шүүхийн хонгил анхан шатны шүүхэд маш сайн ажилласны хүчинд Эрдэнэбат шоронд орж, түүний араар Номингийн Баярсайхан Ариг банкин дахь 39 хувьцааг 58 болгож тэрээр бэрдийн хүслээ гүйцээсэн.
Шударга бус зүйл хэзээ нэгэн цагт задарч үнэн тодордог жамтай Ариг банкыг дээрэмдсэнийг Ерөнхий сайд мэдээлэл хийсэн үнэн болж таарсан өдгөө түүнийг дээрэмдэхэд оролцсон нөхөд Хан-уул дүүргийн шүүгчид, Б.Баасанцогт, Номингийн Баярсайхан өөрийн төлөөний хүн И.Галбуян захирлаа ял үүрүүлэхээр шийдүүлж шүүхэд хэрэг нь шилжсэн.
Б.Эрдэнэбат банкаа дээрэмдүүлээд уг хэрэгт өчнөөн тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн хүн, анх хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж хэрэг үүсгэсэн байтал энэ хэргийн гадна үлдээгээд байгаа нь ихэд сонирхол татна, түүнийг яагаад шүүх нь хүртэл хохирогчоор тогтоохгүй, Ариг банкны 19 хувь буюу 30,0 гаран тэрбум хохирлыг нь үл тоож байгаа нь хэргийг дүр үзүүлэн шийдвэрлэж, өмнө дээрэмдсэн хувьцааг нь Номингийн Баярсайханд үлдээх гээд улайраад байгаа мэт хардлага төрж байна. Монголын шүүх хохирогчийн хохирсон хохирлыг төлүүлэх, гэмт хэргийн хор уршиг арилгуулах зорилготой ажилладаг байтал өдгөө энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүй мугуйдах нь ямар учиртай юм бэ?
Хан-Уулын хамгийн шударга шүүгчид хэрэг нь шилжсэн тэд яаж ийж байгаад татгалзаж чадсан учир нь Баасанцогт өөрийн ганц найз И.Ганбатад хэрэг шилжүүлэх туйлын зорилго биеллээ.
Номингийн Баярсайханы хүслийг гүйцээхэд Б.Баасанцогт түүний найзууд И.Ганбат, Доржсүрэн нар өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр өөрсдийн хийсэн үйлийн үрээр өөрсдийгөө шүүх цаг ирдэг юм байна.
Эрэлийн Эрдэнэбат И.Ганбат, Доржсүрэн нарыг АТГ, Шүүхийн сахилгын хороонд өмнөх хэргээр нь шалгуулж дуусаагүй байхад дараагийн хэрэг нь мөн л ашиг сонирхолтойгоор явагдаж байх шиг.
Б.Баасанцогтод холбогдох хэрэг эцэстээ шийтгэл биш шийтгэсэн гүүр зүүгээр дуусах вий гэдэг хардлага зүй ёсоор төрж байна.
Хонгил задарлаа шударга ёс тогтлоо гэж нийгэм ойлгож АТГ, Прокурорын шалгаж боосон хэрэг Б.Баасанцогтын хонгилоор дахин ороод шог болох вий дээ.
Эх сурвалж: https://www.facebook.com/groups/454138328011055/permalink/5255399281218245/