Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бодитой мэдлэгээр баталгаажсан Гэрчилгээ

Монгол-Оросын хамтарсан сургуулийн 12 дугаар ангийг төгссөн 118 сурагчид өнөөдөр ОХУ-ын бүрэн дунд боловсролын Гэрчилгээ гардан авах ёслолын ажиллагаа тус сургууль дээр боллоо. Энэ арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад ч суугаа Элчин сайдын яамны ажилтнууд нар оролцлоо.

Тус арга хэмжээг нээж, Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Монгол улсын гавьяат багш, доктор Ж.Соронзон хэлэхдээ: “ОХУ-ын бүрэн дунд боловсролын Гэрчилгээ Та бүхэнд амар хялбар олдоогүй ээ. Сурагчид, эцэг эхчүүд ОХУ, Монгол улсын багш, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн захиргааны бүхэл бүтэн 12 жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүн мөн.

ОХУ-ын бүрэн дүнд боловсролын гэрчилгээ авах болзол хангах ажиллагаа өндөр босготой, шударга зарчимд тулгуурласан, хөндлөнгийн аливаа нөлөө оролцооноос бүрэн хамгаалагдсан нарийн дэг журам, технологиор шалгадаг учраас Та бүхний энэ Гэрчилгээ дээр тавигдсан үнэлгээ бол жинхэнэ бодитой мэдлэгээр баталгаажсан гэдгийг дэлхийн олон орон хүлээн зөвшөөрч, бас мэддэг болсныг онцлон хэлэхийг хүсэж байна. Үүнд л энэ Гэрчилгээний үнэ цэнэ оршино.

Энэ жилийн төгсөгчдөөс өнөөдрийн байдлаар нийт 34 сурагч дэлхийн нэр хүнд бүхий их дээд сургуулиудад 80-100 хувийн тэтгэлгээр суралцах болсон нь сургуулийн том бахархал юм. Дэлхийн ТОР 50 сургуулийн жагсаалтад ордог Канадын Магил, Торонто Митрополитон, Бритиш Колумбия, их сургуульд 4 сурагч, АНУ-ын Нью-Йорк, Нью-Хайвен, Вашингтон, Денвер, Дрексэл, Чикаго, Бредли, Лонг-Айленд, Юта, Албани, Флоридагийн Технологийн их сургуульд 16 сурагч, 2 сурагч Японы Вакаяама, Токиогийн их сургуульд тэтгэлэгтэйгээр шууд суралцах урилгаа авсан.

Мөн ОХУ-ын хамгийн нэр хүнд бүхий Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль /МГИМО/-д 11 сурагч, Роснефть компанийн тэтгэлгээр И.М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд 5 төгсөгч суралцахаар болжээ.

Монгол Улсын Элсэлтийн Ерөнхий шалгалтад 1-2 хичээлийн төрлөөр 42 сурагч 800 оноо авлаа. Үүнээс элсэлтийн ерөнхий шалгалтыг олон улсын шалгалтаар дүйцүүлж 800 оноог 11 сурагч авав.

Энэ нь Монгол Улсын хэмжээнд ТОП-10 сургуулийн эхэнд бичигдэх үзүүлэлт юм.

ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд гэрчилгээг гардуулан өгч, баяр хүргэв.

Эмийн чанарын асуудлаар хянан шалгах түр хороог Н.Учрал ахлана
Эмийн чанарын асуудлаар хянан шалгах түр хороог Н.Учрал ахлана
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.