Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын йогын нэгдсэн фестиваль 2 дахь удаагаа өргөн дэлгэр боллоо

Монголчууд нэгэн өдөр йогын соёлыг танин мэдэж, сэтгэл, ухамсарын хүрээгээ тэлж жаргалаа.

Иогийн ашиг тусыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөн 2014 онд НҮБ-ын Ерөнхий Ассмблейгаас Олон улсын иогийн өдрийг жил бүр тэмдэгдэж байхаар дэлхийн улс орнууд санал нэгтэй баталсан байдаг. Энэхүү өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд өчигдөр Монголын Иогийн Фестиваль болж өнгөрлөө. Тус арга хэмжээг Монголын Иогчдын Холбооноос Энэтэхэгийн ЭСЯ, ЗГ-ын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр зохион явуулж нийтдээ 1000 гаруй орчим хүмүүс оролцов.

Фестиваль нь өглөө мандах нарнаас үдшийн бүрий хүртэл бүтэн өдрийн туршид явагдаж 40 гаруй төрлийн сонирхолтой, хүртээмжтэй хөтөлбөрийг иргэдэд хүргэжээ. Бүх хүмүүс хийх боломжтой, нас, хүйс, шашин шүтлэг харгалзахгүй, эрүүлжих, ухамсараа хөгжүүлэх, амьдралын зөв дадал, сэтгэл зүйн амгаланг эрэлхийлсэн хэрэгцээг хангасан өргөн дэлгэр үйл ажиллагаа болсонд оролцогчид сэтгэл хангалуун байсан. Амралтын өдөр тохиосон тул Улаанбаатарчууд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө ирж хамрагдан йогын соёлтой танилцсан юм. Тэр ч бүү хэл хөдөө орон нутгаас зорин ирсэн хүмүүс ч цөөнгүй байв.

“Монголын Иогчдын Холбоо” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь иогчдын санаачилгаар 2014 онд үүсгэн байгуулагдсан. Эртний иогийн тухай мэдлэгийг олон түмний хүртээл болгон дэлгэрүүлэн хөгжүүлэх, тус улс орон дахь иогийн хөгжлийг хөхүүлэн дэмжих, иогийн цогц замаар монголын хүн амыг эрүүл саруул, энх амгалан, эрч хүчтэй болгоход тус төрийн бус байгууллага зорин ажиллаж буй.

“Universal Studios хүрэх аялал” урамшуулалт аян эхэллээ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.