Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг нүсэр биш минимал байдлаар зохион байгуулна. 1,024 бөх барилдана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж, салбар хороодын дарга нар бэлтгэл ажлаа танилцуулав.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа аж.

Үндэсний их баяр наадмаар 1,024 бөх барилдах бөгөөд хурдан морьдын салбар хороо, сур болон шагайн харвааны салбар хороодын бэлтгэл ажил хэвийн явагдаж байгааг дурдав.

Хэв журмын салбар хорооны бэлтгэл ажил мөн 80 хувьд хүрчээ.

Баяр наадмын үеэр иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчилнэ.

Харин Хүй долоон худагт автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож, 6,500 автомашины зогсоол бэлдэх юм байна.

зураг

Улсын баяр наадмын нээлт, хаалт болон төрийн ёслол хүндэтгэлийн концертыг найруулах Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Урлаг соёлын чиглэлээр 9 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ жилийн наадмын нээлт, хаалт болон урлаг соёлын арга хэмжээг хэлбэрийн хувьд хэт нүсэр биш минимал байдлаар зохион байгуулна.

Агуулгын хувьд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, онцлох гол гол түүхэн үйл явдлуудыг харуулахын зэрэгцээ үндэсний өв уламжлал, түүх соёлоо хүүхэд, залууст шинэлэг байдлаар сурталчлан таниулах чиглэлээр бэлдэж байна" гэв.

Энэ жилийн Улсын баяр наадам долдугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхлэх бол 12-ны 00:00 цагт Төв цэнгэлдэхэд хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөнө.

Сергей Лавров: Орос тийм цэвэрхэн улс биш. Бид өөрийгөө хэн болохыг харуулахаас ичдэггүй
Сергей Лавров: Орос тийм цэвэрхэн улс биш. Бид өөрийгөө хэн болохыг харуулахаас ичдэггүй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.