Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр бурхан багшийн их дүйчэн өдөр

Өнөөдөр Зуны эхэн сарын шинийн 15н, Бурхан багшийн их дүйчэн өдөр. Өглөө эрт нар гарахаас өмнө босч гэгээрсэн Будда мэт нэгэн өдрийг өнгөрөөе хэмээн сэтгэл бодлоо засч, бурхан шүтээндээ мөргөж, их хөлгөний нэг өдрийн санваар авах, өдрийн турш сахих зэргээр бие хэл сэтгэлээрээ үргэлжид буяны зүгт хичээн өнгөрүүлээрэй.

Өдөрт цагаан хоол нэг удаа идэж, бусдад туслах, баярлуулах, тарни тогтоол унших, суварга шүтээнд эргэл мөргөл хийх, ээж аав, өвчтөн болон нялхасыг асрах, өглөг өгөх, бясалгал бүтээл хийх зэргээр буянтай үйлст шамдаарай.

"Ум мүний мүний маха мүни Шагжа мүний еэ суухай" бурхан багшийн зүрхэн тарнийг олон тоогоор уншаарай.

Танин мэдэхүй бол хамгийн дээд буян гэдэг бурханы сургаал, шинжлэх ухаан, оюун сэтгэхүйн дасгал, ном судар уншиж судалвал нэн сайн.

Орой унтахдаа өдрийн туршид хураасан сайн буянаа олон амьтны тусын тулд хичээж буй багш, бурхад бодисаьва, шарвака, брадига будда , сайн үйлст эгэл хүмүүсийн буянд нийлүүлэн өргөлөө хэмээн зориулга ерөөл сайтар үйлдээрэй.

Эгэл доорд би бээр хир чадлаар хичээе эрхэм чухаг номын нөхөд та бүхэн ч энэ мэт үйлдээрэй.

АИ-95 болон АИ-98 автобензиний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгджээ
АИ-95 болон АИ-98 автобензиний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгджээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.