Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд хүнсний хангамж, аюулгүй байдалдаа анхаарах болсон. Монгол Улсын хувьд ч дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, хүнсний аюулгүй байдлаа хангах томоохон зорилтыг дэвшүүлж, Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд өрнөж буй.
Тэгвэл “GIMEX” ХХК нь эх орныхоо хөрсөнд тутарга тарьж нутагшуулан, улмаар цагаан будааны үйлдвэрлэлээ эрхлэх боломж бүрдсэн САЙХАН МЭДЭЭТЭЙ БАЙНА.
Тус компанийн хувьд 2011 оноос эхлэн эх орондоо тутарга нутагшуулахаар хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран олон удаагийн туршилт, судалгаа явуулсны үр дүнд өнгөрсөн 2021 онд эх орондоо амжилттай ургуулж, чамлахааргүй ургац авч чадсан байна.
Тэгвэл энэ жилийн хувьд тутарга тариалах үрсэлгээний ажил дуусч, тус үрсэлгээг задгай талбайд шилжүүлж эхэлжээ.
МАНАЙ УЛС ТУТАРГА НУТАГШУУЛАН ТАРИАЛСНААР ДАРААХ ДАВУУ ТАЛ ҮҮСЭЖ БАЙНА :
- Хүнсний аюулгүй байдлын сайжруулах, эрүүл чанартай, баталгаатай, гарал үүсэл нь тодорхой, тогтвортой үнэ бүхий цагаан будаагаар хэрэглэгчдийг хангах,
- Цагаан будааны импортод гадагшаа урсдаг 40 гаруй сая ам.доллар дотоодын зах зээлд үлдээх, улмаар тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж экспортоос орлого олох.
- Хөдөө, аж ахуй, газар тариалангийн салбарт ТУТАРГАНЫ гэх шинэ салбар үүсэх, энэ салбарт ойролцоогоор 4000-5000 ажлын байр шинээр бий болох,
- Цагаан будааны үйлдвэрүүд хөгжих, үүнийгээ дагаад олон хүнсний бүтээгдэхүүн бий болох, мөн гахай, шувуу зэрэг туслах аж ахуй хөгжихөд тэжээлийн гол найрлага болох,
- Дотоодын хэрэгцээг хангахын тулд 20.000 га талбайд тариалах, энэ талбай нь усан сан бүхий талбай болох, уг талбайг услахын тулд хиймэл нуур цөөрөм олноор байгуулах, гадаргын ус болон бороо, цас, үерийн ус хуримтлуулах, салхины хаалт хийж ойн зурвас мод тариалах зэрэг нь цөлжилтийг бууруулах, хөрсийг сэргээх гэх мэт байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх,
- Дулаан хангамж шаардагддаг ашиг өндөртэй олон ургамал, (вандуй, шар буурцаг, эрдэнэшиш, наранцэцэг) жимс, жимсгэнийн аж ахуй энэ орчинд хөгжих зэрэг харилцан хамааралтай олон шинэ, давуу зүйлийг үүсгэнэ гэж үзэж байна.
Ташрамд дурдахад, “GIMEX” ХХК хуримтлуулсан туршлага, гаргасан амжилт дээрээ үндэслэж эх орныхоо хөрсөнд тутарга тариалах ажлаа өргөжүүлж, Баянхонгороос гадна өөр аймгуудад ч ШИНЭЭР тариалалт эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.