Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан дарга аа, “авлигын гэмт хэрэгтэн“ Засаг дарга болчихож

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон нөхдийг төрийн албанд ажиллуулахгүй. Мөн намаасаа хөөх шийдвэр гаргана гэж намынхаа 30 дугаар Их хурлын индэр дээрээс ард түмэнд мэдэгдсэн. Тэд хэлсэн ярьснаа хэрэгжүүлж өнгөрсөн баасан гарагт авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ намаасаа хөөж, заримыг нь Бага хурлын гишүүнээс хассан.

Тэгвэл тэдний хэлж ярьсан энэхүү уриа, лоозон зарим хүмүүст хамаагүй гэдгийг дараах томилгоо гэрчилж байна. Тодруулбал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар авлигын хэргээр 3 жилийн ял авч, 7 сар хоригдсон Д.Ганболдыг Батсүмбэр сумын Засаг даргаар томилсон нь МАН-ын дарга нарын үг, үйлдэл хоёр хэрхэн зөрж буйг харуулж байна. Хэдийгээр Д.Ганболд Анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Давж заалдах шатны шүүхэд хандсан ч гэлээ түүнийг авлига авсан гэдгийг нь шүүх тогтоож 7 сар аавынд ял эдлүүлсэн хэрэг. Бид энэ талаар МАН-ын Орон нутаг хариуцсан Нарийн бичгийн дарга Н.Энхбаатараас асуухад “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүн удирдах албан тушаалд томилогдох ёсгүй. Бид энэ асуудлыг дахин нягтлаад хариу өгье” гэсэн юм.

Зүй нь авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож Анхан шатны шүүхээс ял шийтгэл сонссон нөхдийг төрд ойртуулахгүй гэх шийдвэрийг засаг ноён Д.Мөнхбаатар илтэд зөрчиж буй нь түүнд намын дарга, генсек хоёрынх нь шийдвэр огтоос хамаагүй гэдгийг харуулж буй хэрэг.

Үүгээр ч зогсохгүй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж засаг ноён Д.Мөнхбаатар, ИХ-ын дарга Д.Жамбалсүрэн нарыг шалгаж тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газар руу шилжүүлжээ. Ийм л нөхөд өдгөө аймаг орон нутгийг гартаа авч намынхаа удирдлагуудаас зөрж албан тушаалын томилгоо хийж буй нь шударга үнэнд нийцэхүү гэж МАН-ын генсек Д.Амарбаясгалан даргаас асуумаар байна. Нэгэнт шударга ёсны салхийг сэвэлзүүлж, намынхаа нэр хүндийг навсайтал унагаж буй энэ мэт хүмүүстэй МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хатуу хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг тус намын олон мянган жирийн гишүүд биднээр дайн уламжилж байна. Эцэст нь хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг Төв аймгийн засаг ноён Д.Мөнхбаатартай холбоотой тендерийн ноцтой асуудлууд. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ямар зориулалтаар өгснийг бид дараагийн удаа баримттайгаар хүргэх болно.

эх сурвалж: tumen.mn

Нийслэлийн удирдлагуудын Нийтийн эдэлбэрт авсан газар Шүүх дээр замхарч, газрын наймаачдын гарт эргээд орчих вий дээ
Нийслэлийн удирдлагуудын Нийтийн эдэлбэрт авсан газар Шүүх дээр замхарч, газрын наймаачдын гарт эргээд орчих вий дээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.