Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 309 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 309 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 462,406 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 216 нь Улаанбаатар хотод,
  • 96 нь орон нутагт бүртгэгджээ.

Уг өвчний улмаас өнгөрсөн хоногт эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,329 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 13,518 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Хуучны Яармагаас хотын шинэ төв хүртэл…
Хуучны Яармагаас хотын шинэ төв хүртэл…
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.