Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Валиева өвөөгийнхөө эмийг андуурч ууснаас сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан гэж өмгөөлөгчид нь тайлбарлажээ

Сэргээшийн төрөлд ордог бодис шинжилгээнээс нь илэрсэн гэх дуулианд Оросын 15 настай уран гулгалтын тамирчин Камила Валиева холбогдоод байгаа.

Валиевагийн сэргээшийн асуудлыг Спортын Арбитрын Шүүх мөрдөн шалгаж байна. Өнгөрсөн Ням гарагт шүүгч нар Валиевагаас мэдүүлэг авсны дараа Бээжин 2022 наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөх зөвшөөрөл олгосон юм.

Уг тэмцээний богино үзүүлбэрийн төрөлд оролцсон тэрбээр өчигдөр хамгийн өндөр оноо авсан байна.

Өчигдөр Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) сахилгын хорооны тэргүүн Денис Освальд ярихдаа “Валиева уудаг эмээ өвөөгийнхөө эмтэй санамсаргүй хольсноос сэргээшийн шинжилгээнд унасан” гэж түүний өмгөөлөгчид нь тайлбарласныг мэдээлжээ.

Өмгөөлөгчдийн энэ тайлбар тамирчин охины цаашдын хувь заяанд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.

Освальд 2014 оны Сочигийн өвлийн олимпын үеэр Оросын тамирчид сэргээшийн асуудлыг шалгах хороог тэргүүлж байсан юм.

Валиевагийн сорьцоос илэрсэн триметазидин хэмээх эмийг зүрхний үйл ажиллагааг дэмжихэд хэрэглэдэг. Гэхдээ тамирчдын биеийн хүч чадлыг нэмэгдүүлдэг гэсэн шалтгаанаар ОУОХ хориотой эмийн жагсаалтад оруулж байжээ.

ОУОХ хэдийгээр Валиевад тэмцээнээ үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн ч эхний гурван байранд орсон тохиолдол медаль гардуулахгүйгээ мэдэгдээд байгаа.

Бээжин 2022 наадмын эмэгтэйчүүдийн уран гулгалтын тэмцээн маргааш өндөрлөх юм.

Эх сурвалж: Associated Press

Ус, дулааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд бүртгэх талаар ямар ч шийдвэр гараагүй
Ус, дулааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд бүртгэх талаар ямар ч шийдвэр гараагүй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА