Оршин суугчдыг ус, дулааны төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэх агуулгатай мэдэгдлийг ХҮТ-4-ийн зүгээс төлбөрийн нэхэмжлэлийн хамт гаргасан нь иргэдийг бухимдуулаад байгаа.
Энэ талаар Монголбанкнаас тодруулахад, "Дээрх асуудалтай холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр, журам гараагүй" гэлээ.
Өөрөөр хэлбэл, ус, дулааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд бүртгэхгүй, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд өмнөхийн адилаар тодорхой хувийн алданги тооцох юм.
Тухайлбал, "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16" ОСНААУГ-аас өгсөн мэдээллээр айл өрхүүд төлбөрөө төлөлгүй 25-наас хойш хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэв.