Ерөнхийлөгч зөв чиглэл өгч Засгийн газар маш шуурхай ажиллаж сар шөнийн өмнө ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмэхээр болж, төсвийн хуулиа оруулж ирж байгаад талархалтай хандаж, туйлаас их баяртай байна. Ер нь бид цаашид тэтгэврийн шинэчлэлийн ажлаа эрчимтэйхэн шиг явуулахгүй бол эхлүүлсэн нэртэй орхигдуулаад байж болохгүй ээ. Ээлжит бус чуулган зарлаад ч хамаагүй Хувийн тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулиа ярилцах ёстой.
Мөн нэмж хэлэхэд, тэтгэвэр бол улс төржүүлэх сэдэв огт биш шүү. Бид улс төржүүлж хэрүүл хийсээр байгаад "хэрүүлийн бузар" боллоо. Хэрүүл хийсээр баяр наадмаа өнжлөө, бөхөө барилдуулж чадахаа байлаа, сүүлдээ сар шинээрээ ч ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж болохоо байлаа. Хэвийн боов тараавал хариуцлага хүлээнэ ч гэнэ үү, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх нь Монгол ёс юм шүү.
Хэрүүлийн бузраа жаахан хойш нь тавьж тал талдаа олон зүйл бодолцохгүй бол болохгүй шүү. Энэ улс орноо самарч дууслаа. Тэр жагсаад байдаг нөхдүүд тэр Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүс дээр, аав дээрээ очиж тэр жагсаал цуглаанаа хийгээрэй.