Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д. Ган-эрдэнэ: Цахилгаан шатны эвдрэл, гэмтлийг СӨХ хариуцна гэж хуульд заасан байдаг

Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны долдугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унасан харамсалтай хэрэг өчигдөр 17:40 цагийн үед гарсан. Тухайн үед хүү лифтний эвдэрхий хаалга налж зогсож байгаад унаж, амиа алджээ.

Уг осолтой холбогдуулан “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Тэрээр "Манай байгууллагын үндсэн чиглэл нь нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатанд хяналт тавьж, гэрээт ААН, СӨХ-ны цахилгаан шатны засвар үйлчилгээг хийн ажилладаг. Өнөөдрийн байдлаар 160 ААН-ийн 70 цахилгаан шатанд засвар үйлчилгээ тавьдаг. Бид зөвхөн гэрээт СӨХ-ны цахилгаан шатын засварлаж, хяналт тавьдаг. Заавал мэргэжлийн лифтчин байх ёстой, сар бүр техник үзлэг хийлгэх хэрэгтэй байдаг ба ингэснээр эрсдэл гарахгүй. Осол гарсан байрны СӨХ-той гэрээгүй ба хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан.

Нийслэлд 7000 гаруй лифт байдаг ба НМХГ, барилга хот байгуулалтын яам гээд эрх бүхий байгууллага дүгнэлт үйлдэн хяналт тавин ажилладаг. Цахилгаан шатны аюулгүй байдлын дүрэм гэж бий. Нийтийн орон сууцны дундын өмчлөлийн тухай хуульд тухайн цахилгаан шатыг ашиглагч байгууллага нь эвдрэл гэмтлийг хариуцна гэж заадаг. Тиймээс энэ тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг.

Дээрх 7000 гаруй цахилгаан шатнас ашиглалтын хугацаа дууссан нь 134 бий. НЗДТГ болон Беларусь улсын хамтын ажиллагааны хүрээнд дээрх цахилгаан шатуудыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Лифт эзэмшигч байгууллага нь СӨХ-ны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн заалт:

12.4.2 холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах;

БГД-ийн ЗДТГ-аас 2021 оны 4-р сарын 07-ны өдөр ирсэн албан хүсэлтийн дагуу тус байрны хоёрдугаар орцонд ашиглагдаж буй БНХАУ-д үйлдвэрлэсэн, 12 зогсоолтой, хүн зөөврийн цахилгаан шатанд нэн яралтай эд анги, сэлбэг материалын техникийн тодорхойлолт гарган мөн сарын 16-ний өдөр хүргүүлж байжээ. Тус техникийн тодорхойлолтын дагуу цахилгаан шатыг БГД-ийн хөрөнгө оруулалтаар засварлахаар худалдан авах ажиллагааг зарлаж байжээ.

Дуучин Э.Чулуунчимэг “Алтан гадас“ одонгоор шагнуулжээ
Дуучин Э.Чулуунчимэг “Алтан гадас“ одонгоор шагнуулжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.