Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FactCheck: КОВИД-19 дотоодод 2020.11.10-наас өмнө тарсан байжээ

Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч амьсгалын цочмог халтай хам шинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) халдварын эсрэг Монгол Улс яаралтай хариу арга хэмжээ авснаар 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл дотоодод халдвар бүртгэгдээгүй.

Тэгвэл монгол эрдэмтэд судалгаа хийсний үр дүнд КОВИД-19-ийн халдвар дотоодод 2021 арван нэгдүгээр сарын 10-наас өмнө тархсан байсныг тогтоосныг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэжээ.

АШУҮИС-ийн Био-анагаахын сургууль, Анагаах ухааны сургууль, Монгол-Японы эмнэлэг зэрэг нэгжийн эрдэмтэд, ДЭМБ-ын хамтарсан үндэсний хэмжээний SARS-CoV-2-ийн ийлдэс судлалын судалгааны үр дүнг өнгөрсөн сард олон улсын “Лансет” мэргэжлийн сэтгүүлд хэвлэсэн байна.

Дотоодын халдвар 2020 оны 11 сараас өмнө бүртгэгдэж, халдварын давлагаанд олон хүн өртөж, дархлаажуулалт эхлээгүй байсан тэр үед илүү аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэл байсан.

Судалгаанд 2020 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл өрхийн болон аймаг сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн 5000 иргэнийг насны ангиллаар, санамсаргүй түүврийн аргаар сонгон асуумж авч, захын цусны сорьцыг цуглуулан шинжилжээ.

Цусны ийлдэст SARS-CoV-2 вирусийн эсрэг үүссэн нийт эсрэг биеийг шинжилж, эерэг гарсан сорьцыг SARS-CoV-2 IgG хоёр-алхамт оношлуур ашиглан дахин шинжилж баталгаажуулсан байна.

Судалгаанд хамрагдсан 5000 хүний 72 хүнд нь SARS-CoV-2 IgG эсрэг бие тодорхойлогджээ. Энэхүү эсрэг бие нь SARS-CoV-2 вирусийн халдварын нөлөөгөөр хүний биед үүсдэг. Тухайн 72 хүн өмнө нь халдварт өртсөн байсныг илэрхийлдэг аж.

72 хүний дийлэнх нь 20-49 насны иргэд байсан. 30 нь хотод, 42 нь орон нутагт амьдардаг хүмүүс байжээ. Шинж тэмдгийн хувьд амтлах мэдрэмж алдах, нойргүйдэх, салст үрэвсэх зэрэг шинж эдгээр хүмүүсийн дунд түгээмэл илэрсэн байна.

Судлаачид COVID-19-ийн халдварын түвшин хүн амын дунд маш бага тодорхойлогдсоныг хилийн хязгаарлалт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны зогсолт, хатуу хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөж байсантай холбон тайлбарлав.

Хэрэв эдгээр арга хэмжээг аваагүй бол дотоодын халдвар 2020 оны арваннэгдүгээр сараас өмнө бүртгэгдэж, халдварын давлагаанд олон хүн өртөж, дархлаажуулалт эхлээгүй байсан тэр үед илүү аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэл байсныг уг судалгаанаас харж болно.

Эх сурвалж: The Lancet, АШУҮИС, Factcheck.mn

Өнөөдрөөс зорилтот 6,098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ
Өнөөдрөөс зорилтот 6,098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.