Сүүлийн хоногт улсын хэмжээнд 649 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 396,456 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 10 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 639 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
- 465 нь Улаанбаатар хотод,
- 174 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,001 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,090 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,510 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.