Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ хоёр яамыг түр хариуцах сайдууд болон Төрийн нарийн бичгийн дарга нар

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж шинэ яамдын бүтцийг баталлаа. Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулсан. Харин Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар Төрийн нарийн бичгийн даргыг түр орлож ажиллах бөгөөд цаашид жинхэлнэ гэсэн мэдээлэл байна. Өдгөө Х.Батжаргал Үндэсний хөгжлийн газрын даргаар, Б.Болор-Эрдэнэ Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргаар тус тус ажиллаж байгаа юм.

Дээрх хоёр яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтэж, орон тооны дээд хязгаарыг Засгийн газар өчигдөр хэлэлцэж баталсан байна. Эдийн засаг, хөгжлийн яам нь дотроо Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байхаар батлагджээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгасан байна.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг АТГ-аас хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг АТГ-аас хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.