Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 570 тохиолдол шинээр батлагдаж, 2 иргэн нас барлаа

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 570 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 392,759 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 551 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал:

  • 339 нь Улаанбаатар хотод,
  • 212 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-60 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,994 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,843 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,352 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Виртуал хөрөнгийн хууль биржүүдийг ингэж цэгцэлнэ
Виртуал хөрөнгийн хууль биржүүдийг ингэж цэгцэлнэ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.