Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МШХХ “Мон­­­­голын спортын кор­­­пораци” гэх байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаа

ЮНЕСКО-д бүртгэгдсэн үндэсний өв соёлын уламжлалыг эвдэх, харваачдыг хагаралдуулах, нэр өөрчлөх, Монголын шагайн харвааны холбоог үгүйсгэх үйл ажиллагаа явуулж байгаа “Монголын спортын корпорац” гэх байгууллагын талаар МШХХ-ноос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МШХХ-ы төлөөлөл: "Монголын уламжлагдаж ирсэн өвийг эвдэх, олон шагай харваачдийг талцуулах үйлдлүүд явагдаж байна гэж үзэж байна. Шагай харваа гэдэг бол маш том өв соёл. Өнөөдөр Монгол улсад 10,000 гаруй шагай харваачид энэ өвөөр хичээллэж, баясал авч, хадгалж, уламжилж явж байгаа. Гэтэл өөрсдөө шагай харвадаггүй хэдэн хүн “Монголын спортын корпорац” гэх байгууллага нэрийг нь өөрчлөөд, "Олон улсын Шагаа харваа" гэх нэр өгч, тэмцээн зохиож, шагайн харвааны дүрмийг өөрчилж, хасаануудын өнгө, нэрийг солих гэж байна. Монголын шагай харваачдын 80 хувь нь залуучууд байдаг.

Шагай харвааг эмэгтэй хүн харвадаггүй жаяг, ахас дээдсээ хүндлэх ёс алга болж, цаашдаа шагайн харваа устах аюулд хүрнэ гэж МШХХ үзэж байна. Энэ уламжлал дандаа дардан замаар явж ирээгүй. 2007-2014 оны хооронд харваачид цөөрч байсан үе бий. Тийм учраас эдгээр залуучуудад хандаж, энэ явуулж байгаа ажлаа зогсоочих. хятад улсад яс нисгэж тоглох гэдэг тоглоом байдаг нь шагайн харвааны гарцаагүй нэг эхлэл юм гэж яриад, МШХХ бидэнд хамаагүй, бид өөрсдөө дүрмээ зохионо гэдэг зүйл ярьж байна.

Энэ асуудлыг Соёлын яаманд хэлсэн. Энэ талаар судлах байх. Эмэгтэй хүмүүс дээр үеэсээ харваж байгаагүй. Яагаад гэвэл дээр үеийн эмэгтэйчүүд эрчүүдээ их дээдэлдэг байж. Нөхөртэйгээ зэрэгцээд зочинтойгоо ярьдаггүй байж. Эр хүнтэй зэрэгцэж суугаад шагай болон эрчүүдийн тоглоомоор тоглодоггүй байж. Энэ уламжлал нь одоог хүртэл уламжлагдаад ирсэн" гэв.

ЗГ: Барааны үнийн өсөлт, цар тахлын нөхцөл байдлын талаар хуралдаж байна
ЗГ: Барааны үнийн өсөлт, цар тахлын нөхцөл байдлын талаар хуралдаж байна
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.