Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс Бээжингийн өвлийн олимпыг “лацдав”

Хятад улс өчигдрөөс эхлэн Бээжин 2022 өвлийн олимпын уралдаан тэмцээн болох бүх байгууламжууд, тамирчид болон албаныхан байрлах хотхон, тэднийг тээвэрлэх дэд бүтэц, зохион байгуулах багийн ажилтнууд, сайн дурынхныг гадаад ертөнцөөс тусгаарлах хаалттай системээ битүүмжилжээ. Энэ нь наадмын үеэр коронавирусийн халдвар тарахаас сэргийлсэн хатуу арга хэмжээ юм.

Өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийнэ.

Гадаадаас ирэх 3,000 орчим тамирчин Бээжинд газардсан цагаасаа эхлэн энэхүү хаалттай системд байсаар буцах юм.

Ингэхдээ вакцинжуулалтад бүрэн хамрагдсан тамирчид шууд нэвтрэх бол хамрагдаагүй нь 21 хоног тусгаарлагдсаны дараа нэвтрэхээр зохион байгуулжээ. Хаалттай системд байхдаа өдөр бүр шинжилгээ өгч, байнга амны хаалт зүүх ёстой юм байна.

Хөгжөөн дэмжигчид уг системийн гадна байх ба тэднийг тамирчид, төлөөлөгчидтэй холилдуулахгүй байх бүх арга хэмжээг авсан гэнэ.

Олимпын наадамд оролцсон Хятадын тамирчид, төлөөлөгчид хаалттай системээс гарч, гэртээ харихаасаа өмнө заавал тусгаарлагдахаар журамлажээ.

Өвлийн олимпын хаалттай систем паралимпыг дуусах хүртэл буюу гуравдугаар сарын сүүлч хүртэл ажиллах юм байна.

Эх сурвалж: AFP

ЭМЯ: Коронавируст халдварын 585 тохиолдол шинээр батлагдаж, 3 иргэн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 585 тохиолдол шинээр батлагдаж, 3 иргэн нас барлаа
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.