Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим хөгжлийг урагшлуулах хуулийн төслүүд эцэслэн батлагдлаа

Өнөөдөр бол Монгол улсын цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт онцгой чухал өдөр тохиож байна. Бид өнгөрсөн хугацаанд Төрийн цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлж, түүгээрээ дамжуулан төрийн хүнд суртал, чирэгдлийг бууруулах зорилтыг тавин ажиллаж байгаа билээ.

Энэ ажил нь шууд нөлөөллөөрөө төрийн цахим шилжилт гэж нэгхэн ажлыг хийх гээд байгаа мэт боловч төрийн хүнд суртал, чирэгдэл буурснаар идээ бээр мэт бугшсан авлигыг бид бууруулж чадна. Мөн иргэд маань төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авдаг болсноор нийгмийн стресс буурч, иргэд маань нэг ч гэсэн дарамтгүй, багахан ч гэсэн сэтгэл өөдрөг амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.

May be an image of 7 people, people standing and indoor

Энэ зорилтын хүрээнд ч Инновац, цахим бодлогын байнгын хороо анх байгуулагдсан. И-Монголиа төрийн үйлчилгээний нэгдсэн систем яг өнөөгийн байдлаар веб сервэрээрээ 904 төрлийн төрийн үйлчилгээг иргэд, хуулийн этгээддээ үзүүлж байна. Энэ бүхний эрх зүйн орчин, эрх зүйн дэд бүтэц өнөөдөр шийдэгдэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай", "Цахим гарын үсгийн тухай", "Кибер аюулгүй байдлын тухай" хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Бид "ЦАХИМ ҮНДЭСТЭН" болж, иргэддээ чирэгдэлгүй, хүнд сурталгүй, цаг хугацааг хэмнэсэн, шинэ цагийн дэвшилтэт нийгмийг цогцлоон бүтээхэд нэг алхам ойртлоо. Хуулийн төслийг дэмжин батлаж өгсөн УИХ-ын дарга, гишүүддээ, өнгөрсөн хугацаанд цаг наргүй хамтран зүтгэсэн Ажлын хэсгийн гишүүддээ баярлалаа...

May be an image of 3 people and indoor

May be an image of 12 people and people standing

Х.Нямбаатар: Төрийн сангийн зардлаар суралцагчид, газар эзэмшигчийн мэдээллийг нээлттэй болгож байна
Х.Нямбаатар: Төрийн сангийн зардлаар суралцагчид, газар эзэмшигчийн мэдээллийг нээлттэй болгож байна
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.