Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдлууд

- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“КОРПОРЭЙТ” КОНВЭЙШН ЦЕНТР

08:30 цагт: “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2021” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал болно. Утас: 99063902

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ”-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

11:00 цагт: “Тавантолгой түлш” компани сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын шуудайг дахин ашиглах, иргэдээс татан авах болсон талаар тус компанийн “32-ын тойргийн уулзвар дахь Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл хийнэ. Утас: 88028646, 99991116, 99121319

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ БАЙР

11:00 цагт: Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг ажилчдыг гэрээт болгож байдлыг дордуулахгүй хэмээн Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос тавьсан шаардлагад УИХ, Засгийн газраас хариу өгөөгүйтэй холбоотойгоор хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99295063

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Монголын балетын хөгжил сангаас жил бүр зохион байгуулдаг “Цөмөөхэй” бүжгэн жүжиг энэ сарын 18, 19, 24, 25, 26-нд ДБЭТ-т тоглогдох гэж буйтай холбогдуулан тус сангийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг болон гол дүрийн бүжигчид мэдээлэл өгнө.

"ЧИНГИС ХААН" МУЗЕЙ

13:00 цагт: "Түүх судлалын голомт-100 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БТСХ-НЫ СПОРТ ЦОГЦОЛБОР

14:00 цагт: Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спорт наадмын нээлтийн ажиллагаа болно. Утас: 91915546, 96635753, 99285651

Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нар өнөөдөр хэлэлцээ хийж, 100 жилийн ойн тунхаглал гаргана
Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нар өнөөдөр хэлэлцээ хийж, 100 жилийн ойн тунхаглал гаргана
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.