Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдлууд

Арванхоёрдугаар сарын 14-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт МУИС-ийн Номын санд “Дотуур байр-Хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг болно.

9.00 цагт ГХЯ-нд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулсан “МОНГОЛ ТӨРИЙН ГАДААД БОДЛОГЫН ЭРТ, ЭДҮГЭЭ БА ИРЭЭДҮЙ” бага хурал болно.

10.00 цагт Барилгын хөгжлийн төвд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр аймгуудад барих цэвэрлэх байгууламж барих ажлын зураг төслийг хийсэн компани, төслийн гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзана.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн шинэ гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо болон”КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам хэлэлцэж, хяналт тавих Түр хорооны хамтарсан хуралдаан болно.

“Үндсэн хууль” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана. /Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдааны дараа/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно. /Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдааны дараа/

14.00 цагт "КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх" сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Оны Шилдгийн шилдэг тамирчнаар Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар шалгарлаа
Оны Шилдгийн шилдэг тамирчнаар Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар шалгарлаа
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.