Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдлууд

Holiday inn зочид буудлын 2 давхарын хурлын зааланд

09:30 цагт "Барилга байгууламжийн зураг төслийн чанар, үр өгөөж хяналтыг сайжруулах нь" хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт БХБЯ, БШУЯ, ЭМЯ, ЭХЯ, ХНХЯ, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын төлөөллүүд оролцоно.

БОАЖЯ-ны Хаан танхимд

10:00 цагт Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг өгнө. Энэ удаагийн мэдээлэл өгөх албаны бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох хүмүүс оролцоно.

Русский Дом / хуучнаар Оросын шинжлэх ухааны төвд/

14:00 цагт Монгол улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Монгол улсад барьж өгсөн барилгын гэрэл зургийн үзэсгэлэн болно.

Тээврийн цагдаагийн албаны хурлын зааланд

14:00 цагт Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, согтуугаар зам тээврийн осол, гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “#Do_not_drink_and_drive” аяныг “та түлхүүрээ сонгох уу амьдарлаа сонгох уу” уриатайгаар энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Уг арга хэмжээний хэвлэлийн бага хурал болно.

П.Анужин: Б.Жаргалсайхан миний хүүхдүүдийг үндэслэлгүй гүтгэсэн нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан...
П.Анужин: Б.Жаргалсайхан миний хүүхдүүдийг үндэслэлгүй гүтгэсэн нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан...
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.