Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 284 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 284 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,384 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 282 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 166 нь Улаанбаатар хотод,
  • 116 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,958 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,602 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6,534 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Иргэн таныг бичиг авчир гэж шаардсан төрийн албан хаагчид хариуцлага тооцох зохицуулалт Нийтийн мэдээллийн тухай хуульд орсон
Иргэн таныг бичиг авчир гэж шаардсан төрийн албан хаагчид хариуцлага тооцох зохицуулалт Нийтийн мэдээллийн тухай хуульд орсон
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.