Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 286 тохиолдол шинээр батлагдаж, 2 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 286 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,100 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 149 нь Улаанбаатар хотод,
  • 137 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,955 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,626 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,026 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Авлига бол хүний эрхийн хамгийн том зөрчил
Авлига бол хүний эрхийн хамгийн том зөрчил
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.