Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 310 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 310 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 385,476 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 307 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 196 нь Улаанбаатар хотод,
  • 111 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 хүртэлх насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,950 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,046 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,635 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг хүлээн авлаа
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг хүлээн авлаа
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.