Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд н.Мөнхбат гэх туслах байхгүй“

ХӨСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү ковидын халдвар авсан үедээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн туслах ХӨСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах албаны дарга, гишүүний найз н.Мөнхбаттай хамт Турк улсыг зорьсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан.

Тодруулбал, Asu.mn сайтад ХӨСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү ковидын халдвар авсан үедээ эмнэлэгийн ажилчид болон удирдлагуудад тараагаад зогсохгүй арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Турк улс руу явсан. Тэр ч бүү хэл тэрээр тус аялалдаа Ж.Чинбүрэнгийн туслах н.Мөнхбаттай хамт явсан хэмээжээ.

Харин уг асуудалд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн зөвлөх Б.Дэмбэрэл өөрийн цахим хариу мэдэгдэл хийсэн байна. Тэрээр "УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд н.Мөнхбат гэж туслах байхгүй болохыг эх сурвалжын ажлын албанаас хариуцлагатайгаар мэдэгдэе" гэлээ.

ЭМЯ: Коронавируст халдварын 711 тохиолдол шинээр батлагдаж, 7 хүн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 711 тохиолдол шинээр батлагдаж, 7 хүн нас барлаа
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.